ДЭЛХИЙ

Хятадын засгийн газар “Alibaba” группт 18.2 тэрбум юанийн торгууль тавьжээ

БНХАУ-ын албан тушаалтнууд бямба гарагт (2021.04.10) “Alibaba” группийг монополийн эсрэг хуулийг зөрчсөн хэргээр 18.2 тэрбум юань буюу 2.78 тэрбум ам.доллароор торгож байгаагаа мэдэгджээ.

Хятад улс дахь томоохон технологийн компаниудын хөрөнгө замбараагүй нэмэгдсэн тул Ерөнхийлөгч Ши Жиньпин монополи үйл ажиллагааг бууруулахыг уриалсны дараа энэхүү торгуулийг тавьсан байна.

Хятад улсын зах зээлийг зохицуулагч байгууллагын мэдэгдсэнээр “Alibaba” групп өөрсдийн онлайн худалдааны болон бусад платформ дээр зарим худалдаалагчид бараа зарахыг хориглосон аж.

“Alibaba” групп нь дэлхийн хамгийн том онлайн худалдааны платформуудын нэг болсон бөгөөд 2019 онд 455.7 тэрбум юанийн худалдаа хийсэн байна. Хятадын засгийн газрын тавьсан торгууль тус группийн 2019 онд хийсэн нийт худалдааны дөрвөн хувьтай тэнцэж байгаа юм.

Эх сурвалж: Kyodo News

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button