Нийгмийн

Иргэд, ААН-үүдийг зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийхгүй байхыг анхаарууллаа

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуй нэгж байгууллагууд хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг тасалдуулахаас сэргийлж газар шорооны ажил хийхгүй байхыг анхааруулж байна.

Газар шорооны ажил зөвшөөрөлгүй хийх нь цахилгаан эрчим хүчний болон бусад инженерийн байгууламжийг гэмтээж хэрэглэгчдийг хохироодгоос гадна ажил гүйцэтгэж байгаа хүний эрүүл мэнд, амь нас эрсдэх хүртэл онцгой аюултай байдаг.

Энэ хугацаанд Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд 09.00-18.00 цагуудын хооронд утсаар ажлын захиалга авч, зөвлөгөө мэдээллийг өгч ажиллах бөгөөд мэдээлэл лавлагааны 70047004 дугаар 24 цагийн турш хэрэглэгчээс ирсэн дуудлага, мэдээллийг хүлээн авч ажиллана.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button