УЛС ТӨР

ХУУЛИЙН ЗААЛТ: У.Хүрэлсүх Ц.Анандбазарыг эгүүлэн татах боломжтой юу

Сүүлийн үес УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох мэдээллүүд цахим орчинд эрчээ авч байна. Сүнээ нэрээр олны танил иргэн Б.Сүндэръяагийн бичвэрээс эхтэй уг үйл явдал Ц.Анандбазар гишүүнийг удаа дараа бэлгийн хүчирхийлэл үйлдэхээр завдаж байсан гэх асуудалд холбож байгаа юм.

Хэдийгээр хууль, хяналтын байгууллага эцэслэн тогтоогоогүй байгаа ч олон нийтийн зүгээс Ц.Анандбазар гишүүний гэм бурууг шалгахыг уриалж, цаашлаад хүчирхийлэлтэй тэмцэх "MeToo” хөдөлгөөнийг ч өрнүүлж эхлээд байна.

Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүээс эгүүлэн татахаар ярилцаж байна гэх мэдээлэл түглээ. Нюансын хувьд МАН-ын дарга У.Хүрэлсүх Ц.Анандбазарт УИХ-ын сонгуульд нэр дэвших мандат олгох дургүй байсан гэгддэг. Тэр ер Ц.Анандбазарыг хүлээн авч уулздаггүй байсан.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Ц.Анандбазарт мандат олгох лоббиг хийсэн гэх бөгөөд, сонгуулийн дараа шинэ гишүүдийг хүлээн авч уулзсанд нь У.Хүрэлсүх ихээхэн дургүйцсэн гэдэг мэдээлэл байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд ч Ц.Анандбазар гишүүнд хэд хэдэн удаа таагүй хандлага үзүүлж, ил үгээр загнаж байсан гэх.

Нэг үгээр МАН доторх уур амьсгал Ц.Анандбазарт тийм ч сайнгүй байгаа юм.


Тэгвэл Үндсэн хууль болоод УИХ-ын тухай хуулиудад УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхтэй холбоотой дараах заалтууд бий:

Үндсэн хуулийн 29.3-т: Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.  Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.


УИХ-ын тухай хуулийн 10-р зүйлд: Дараах тохиолдол гишүүний бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно:

10.1.1.Ерөнхийлөгчөөр сонгогдсон;

10.1.2.хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;

10.1.3.хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал үзсэн;

10.1.4.Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;

10.1.5.Үндсэн хуулийн цэц гишүүнийг энэ хуулийн 7.2-т заасан тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;

10.1.6.гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;

10.1.7.нас барсан.

10.2.Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан тохиолдолд гишүүнийг чөлөөлөх, энэ хуулийн 10.1.4, 10.1.6-д заасан тохиолдолд эгүүлэн татах тогтоол гаргах бөгөөд энэ хуулийн 10.1.5-д заасан тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ хуулийн 10.1.1, 10.1.7-д заасан тохиолдолд орон гарсан гэж үзэж энэ тухай Улсын Их Хурлаас шийдвэр гаргахгүй.

10.3.Гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, энэ хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан асуудлаар гишүүн саналаа нууцаар, энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.6-д заасан асуудлаар гишүүн саналаа илээр гаргана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татахыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Baga tenger
Baga tenger
2021-04-14 14:30

Zandanshatar Baga tengert shagnald avsan 3 terbum-n baishingaa butsaaj ugch taarah ni dee.

харамсалтай
харамсалтай
2021-04-14 14:46

МАН ын хүчирхийлэгч гишүүн. МАН д янз бүрээр �##�даршсан гишүүд олон болжээ.

ЗОЧИН
ЗОЧИН
2021-04-14 15:00

51 дугаартай хүчирхийлэгчийг УИХ-н гишүүнээс татахгүй бол Хүрэлсүх болон МАН-н нэр хүнд навс унах нь дээ. Хулгайч, хүчирхийлэгчээсээ с�##�аач ээ МАН аа.

Зочин
Зочин
2021-04-14 15:01

Дургүй ч гэх шиг цугтаа нийлж архидаж охидууд бузарладаг байж та нар кккк

эх оронч
эх оронч
2021-04-14 15:16

ер нь муу хүн гэдэг чинь бусад хүнээс үл ш�##�тга�##�агдан ертөнцөөс заяагдаж бий болсон муу т�##�ын муу ёрын сүнсний удам юм тэд мянга хичээгээд ч сайн хүн болдоггүй муу чигээрээ л байхыг дүрэмчилсэн хуульчилсан муу цусны биетүүд тэднийг ертөнц муу цусанд бүтээсэн байдаг ... тэгэхээр муу хүн хэзээ ч сайн хүн болохгуй сайныг хараад сайн хүн больё гэсэн ч цаанаас нь байнга муу ер нь хатгаж байдаг тул тэд хэзээ ч сайн хүн болохгуй . тиймийн учир худлаа битгий жүжиглэцэгээ... наадаад чинь хэн итгэхгүй угаасаа итгэхээ ч больсон одоо....

ГОЁ ХҮҮХЭН
ГОЁ ХҮҮХЭН
2021-04-14 15:24

Угаасаа наад Анандбазар чинь туйлын хүүхэнд дуртай. Харсан болгоноо дарж авах гэж дайрдаг шар ёэмжилсэн новш. Үйлийн үрээ эдлэх цаг нь болсон.

Зочин
Зочин
2021-04-14 16:07

Zandanshatar duugui buurunhii hun dargiin undur sentii taarahgui baina

Тэгшээ
Тэгшээ
2021-04-14 18:01

АН 2 хуваагдсан байд�##�тай бна, энэ бол харин намдаа маш том с�##�хи оруулан эрүүлжүүлэх �##�хам болно.
Харин хулгайч , луйвар, шун�##�тан, �######�ний бузар, дээрэм муу муухайн 9 шид бүрдсэн БОХИР ХҮМҮҮСИЙН БӨӨГНӨРӨЛ болсон коммунист люмпэн мангаруудын нам тараасай

Зочин
Зочин
2021-04-15 11:09

Аргаа бараад нэр холбогдохгүйн тулд хүрэлсүх Оюун-Эрдэнэ хоёрыгоо Анандбазарт муу дургүй байсан гэдэг мсж ард олонд өгч байгаа ухаантай юум байх даа хөөрхий сайн явхад садан мундахгүй гэж өөрийн бизнесээрээ ардын намыг санхүүжүүлж явсан хүн шүү дээ ардын нам ч нүүр буруулхаар шийдэжээ чааваас ер нь үүссэн цагаасаа тийм араншинтай худрагагүй нам даа ямар сайндаа ард түмнээсээ урваж гаднынхан ай нийлж олон мянгаар нь хэлмэгдүүлсэн байхав

Zochin
Zochin
2021-04-15 17:55

MAN geed baihiin baihgui buhiil namuud hurungu mungutei huniig doloodgiin , namiin sanhuunilt shiideeguin ulmaas ulmaas hussan hulgailsan idsen uusan luivardsan deeremdsen reketlesen medleg bolovsrliig hudaldaj avsan hun chanargui hulgaichuud ih hural turiin alband ochihoor l iim yum bolj baigaan ih hurald hurungu mungutei hulgaichuudiig buu oirtuul zuvhun huulich sanhuu ediin zasgiihan bagsh emch m#lchdiin tuluulul l suuh heregtei buh shatnii hural zasag darga nariig turiin uls turiin albnaas turiin jinhen alband shiljuulj nam uls turd orsniig ni uchiggui ajilaas ni haldag bol tegej bj l tur tsevershine

Зочин
Зочин
2021-04-15 22:35

Анандбазараас илүү Занданшатарыг үтэр түргэн огцруулая.Ийм юм төрийн өндөрлөгт байна гэж болохоор ой гутаад бнааа.

Холбоотой мэдээ

Back to top button