НИЙГЭМ

2021 онд 9.700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоолол гарчээ

Манай улс 2021 онд 9,700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоолол гарчээ.

Бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог. Цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байгааг салбарын яамнаас мэдээлж буй.

Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ

Монгол Улс дэлхийн түүхий ноолуурын 45 хувийг хангадаг боловч “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой экспортолж буй ноолууран бүтээгдэхүүний дүнгээр дэлхийн зах зээлд 10 орчим хувийг эзэлж байна. Монгол ноолуурын  онцлог шинж чанарыг дэлхийн зах зээлд таниулан сурталчлах, үнэ цэнэ, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зөвхөн үйлдвэрлэгч төдийгүй  малчдын орлогыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

2020 оны 12 сарын байдлаар ноолуурын экспортын хэмжээ 243,5 сая ам.доллар байна. Ноолуурын нийт экспортын 76 хувийг угаасан, 7 хувийг боловсруулсан ноолуур, 17 хувийг эцсийн бүтээгдэхүүн эзэлжээ.

“Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдэг

Чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортоо нэмэгдүүлэхийн тулд

  • Монголын гарал үүсэл бүхий онцлог ширхэгтүүдийн давуу чанарыг тодорхойлсон,
  • Хэрэглээний шалгуур үзүүлэлтүүдийн стандартыг хангасан,
  • Түүхий эд бэлтгэлээс эхлэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хүртэлх шат дамжлага бүр чанарын хяналтын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн,
  • Байгальд ээлтэй,
  • Малын тавлаг байдлыг хангасан,
  • Тогтвортой ноос ноолуурын үйлдвэрлэлийн зарчмыг нэвтрүүлснийг баталгаажуулж гэрчлэх замаар эцсийн хэрэглэгчид бүтээгдэхүүний баталгаа өгөх, дэлхийн зах зээлд монголын ноос ноолууран бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, баталгаажуулах зорилгоор “Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдгийг бий болгосон.

Үйлдвэрийн суурьлагдсан хүчин чадал, ашиглалт

Эх сурвалж: ХХААХҮЯ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Яам гэж амьдр####аас тасарсан хүмүүстэй байгууллага жил бүр жирийн бизнест оролцож м####чдыг хохироож, ноолуурыг хямдруулж тэр утгаараа гадныхан тус####даг болжээ. Одоо дахиад домог ярьж сууна. Хүү багатай зээл өг . Бүтээгдэхүүн болгоод зарж чаддагүйг 20 гаруй жил харж байна. Хорих цагдах татвар зэрэг элдэв зүйл яриад хэрэггүй ээ. Ноолуур өндөр үнэтэй байв#### энэ хэмжээгээр м####чид, тэднийг дагасан сая хүний амьдр#### өөдлөнө. М####чид зээлээ төлж, хүүний дарамтаас гарна, хүүхдүүд оюутнууд сурах боломжоор хангагдана. Үнэтэй гэдэг нь бас в####ют юань доллар их орж ирнэ ээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button