Сошиал трэнд

Б.Жаргалсайхан ерөнхий сайдад захиа дайлаа

БНН-ын дарга Б.Жаргалсайхан Монгол Улсын Ерөнхий сайдад захиа бичжээ. Энэхүү захиаг бүрэн эхээр нь хүргэе.

БУСДЫН ХАЙРЫГ ХҮНДЭТГЭ ХҮРЭЛСҮХЭЭ...

"МАН сонгуульд ялангуутаа Австрали улсаас У.Хүрэлсүхийг дуудан ирүүлж хошой Шадар сайд болгов. Үүнээс нэг их удалгүй МАН-ын дарга, Ерөнхий сайд болгосон түүхтэй. Хүүгийн алдаа бүхнийг уучилдаг аав шиг ард түмэн хүндэтгэн ёслосон У.Хүрэлсүхт их хайртай байдаг. "Татар” хамтлаг "Бусдын хайрыг хүндэтгэ, Хайрласных нь төлөө бүү гомдоо” гэж дуулаад байгаа биз дээ. Түүнтэй адил ард түмнээ итгэсэн, хайрласны төлөө хайрлаач. Өдгөө МАН-ын тухайд өөрийгөө хөлөөсөө эхлээд идчихдэг аалз шиг нэр хүнд, үйл хэргээ сөрөг хүчний оролцоогүйгээр "устгал”-д оруулж байна. Энэ Засгийн газрын алдаа бүхэн У.Хүрэлсүхтэй холбоотой.

1. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авах нь олон нийтэд таалагдаж 50 мянган залуус жагссан. Гэтэл 51 хувийг барьцаанд тавьсан МАН-ын нэр бүхий лидерүүдэд хариуцлага тооцсонгүй.

2. МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ЖДҮ авсан. Бүр тараасан гэж яригдаад байгаа билээ. Гэтэл ЖДҮ-чидтэйгээ тэмцсэнгүй. 2020 оны сонгуульд ЖДҮ нараа дэвшүүлэхгүй гэсэн үгэндээ хүрэх шинжгүй. Учир юу гэвээс Засгийн газарт ЖДҮ бавсан нөхөд бий.

3. Хөөн хэлэлцэх хугацаагаар авлигачид мултарч эхэлсэн бөгөөд үүнийг мэдсээр байж У.Хүрэлсүх хөдлөсөнгүй. Хөөн хэлэлцэх хугацаагаар авлигач нарыг сулласан Ш.Раднаасэдийг шалгах ёстой байлаа.

4. Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг Рио-Тинтод өгсөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг сэлмээрээ цавчсангүй ээ. Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг мухардалд оров.

5.Цэвэрлэх байгууламжийн шавийг тавдахь удаагаа тавьсан ажил явсангүй. Нефть боловсруулах, төмөр замын ажлууд зогсонги байдалд оржээ. Өмнөх Засгийн газрын үед 40, 100 мянган айлын орон сууц барих тухай ярьдаг байсан бол өдгөө 972 ширхэг түрээсийн орон сууцны төлөө 40 мянган иргэн азаа үзэж байх юм.

6. Цэвэрлэх байгууламжинд 4 иргэн живж, хоолны хордлого, барилгын осолд иргэд нас барсаар. Цэргийн ангиудад тогтмол үхэл гарч БХЯ-ны сайд нь "Мэдэхгүй” гэсээр явна. Мах, шатахууны үнэ тогтмол нэмэгдэж Шударга өрсөлдөөн үгүй болжээ.

7. Хууль бусаар хөрөнгөжсөн шүүгч нарыг шалгах ажил явсангүй. Дансандаа сая ам.долларын хадгаламжтай шүүгч, оймсондоо 10 мянган ам.доллар чихсэн байцаагч нарт хууль хүрсэнгүй.

8. Сургууль, цэцэрлэг олигтой баригдсангүй. Дахиад л арын хаалга, шодох байдал хэвээр үргэлжилнэ. МАН-ын мөрийн хөтөлбөрт жилд 145 сургууль, 97 цэцэрлэг барих амлалт бий ч таван сургууль, 9 цэцэрлэг барих төдий. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй элэгний хорт хавдраар 6000 иргэн нас бардаг гэсэн мэдээнд дасч эхэлжээ.

9. Монгол Улсад үйлдвэрлэл нэмэгдээгүйгээр барахгүй ганц ашигтай ажиллаж байгаа "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийнхаа 30 хувийг зарна гэж Засгийн газраас мэдэгдэв. Хэн гэдэг том хулгайч захиалж, хэн гэдэг нөхөр авлига авахаар ганц гялтайх уурхайгаа зарах гэж байгааг бүү мэд.

10. Монгол Улсын өр 29 тэрбум ам.долларт хүрч баян ядуу давхарга илэрхий ажиглагдаж эхэллээ. Банкууд үүдээ барих дээрээ тулж Олон Улсын валютын сан зөвлөж, яншсаар залхав бололтой. Хотын төвөөр өнгө зүс муутай машин явуулахгүй гэж төр засаг удахгүй муу хувцастай, царай муутай иргэдээ явуулахгүй байж мэднэ. Саяхан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ирэх 10-р сард ажлаа өгөөд дахин тэмцэнэ гэдгээ зарлалаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Шударга ёс ялаагүй, Засгийн газар ажил хийж чадаагүйг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа.

БУСДЫН ХАЙРЫГ ХҮНДЭТГЭ ХҮРЭЛСҮХЭЭ. АЖИЛЛАХ БОЛОЛЦООГООР ЧИНЬ ХАНГАСАН АРД ТҮМЭН ШААРДАХ ЭРХТЭЙ ШҮҮ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2019-08-11 15:09

Жагаа зөв юм бичжээ

Хүрэлсүхээ одоо ярихаасаа илүү зарим зүйлийг хийж эхлэх хэрэгтэй байна ялангуяа шударга ёсыг тогтоох т�##�аар түүний дотор авилг�##� авсан, холбогдсон �##�бан туша�##�тны толгойг илэх хэрэггүй ямар гучаад оных шиг буудах гэж байгаа биш зүгээр л төрөөс, түмний хэргийг шийддэг ажлаас нь �######�уулаад өг

зочин
зочин
2019-08-11 15:48

зѳв юм хиихгүй бн

Osor
Osor
2019-08-11 21:26

Ард түмний итгэл �##�драхаас л айна гэсэн яасан бэ? Одоо бага попорч их хиймээр байна.Жагаа л бичсэн болохоос ард түмний ихэнхийн санаа бодол гэж ойлгох нь зөвдөө

иргэд олон түмэн
иргэд олон түмэн
2019-08-12 09:19

Хэнч гэсэн нас сүүдэрээ бодоод намбатайхан намбайж байв�##� гадна дотныхоны нүдэнд зүгээр харагдах биз,юмны түрүүнд хашгачиж,юм болгон дээр БИ л гэж байх нь цаг үеэ өнгөрөөсөн гэдгийг зарим нэг авч давхидаг амаа мэдэхгүй морь шиг ааш араншинтай улсууд анхаарч баймаар байна шүү?

Zochin
Zochin
2019-08-12 12:53

Jargalsaihan bol zugeer haraad l baij bdag noxoi sh dee. hen huchtei bolno terend ni tal zasch bdag jiriin neg haramch biznesmen sh dee. tiim yum bol duugaai baihaar adilhan shudarga esiig togtooe geed demjeed ajillaach. Ooriinhoo Buyan kompania, dotor ni ajillaj bgaa ajilchiddaa yamar ondor tsaling ni ogood yaaj niigmiin asuudald ni anhaarch ajillasanaa olon tumend heleed ogchihooch. Uul ni amaaraa bol ali hediin tom yum buteechiheer l yaridag hun. UIH, zasgiin gazriin saiduud unendee Eronhii saidaa demjeed hurdan shuurhai ajillahgui bgaa sh dee. Alivaa yum heleed l butchihdeg yum bish sh dee. hun muulah bol mash amarhan. Yadaj ug uildleeree shudarga esiig togtoohod demjleg bolol doo.

Холбоотой мэдээ

Back to top button