НИЙГЭМ

Газар хөдлөлтийг урьдчилж мэдэх станцуудыг нэмж байгуулна

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхтэй бүс нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан мэдээлэх, амжиж анхааруулах шинэ станцуудыг байгуулах, шаардлагатай байршлуудад суурилуулах шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан гаргаж, холбогдох судалгаа тооцооллыг хийх үүргийг Одон орон, геофизикийн хүрээлэнгийн удирдлагуудад 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр болсон УОК-ын өргөтгөсөн хуралдаанд өгч байв.

УОК-ын өргөтгөсөн тавдугаар хуралдаанд гаргасан тус шийдвэрийн хэрэгжилтийг шалгаж, өнөөдөр Шадар сайд Одон орон, геофизикийн хүрээлэнд ажилласан байна.

Газар хөдлөлтийн идэвхжилтийг нарийвчлан тогтоох нүүдлийн станц байгуулахаар төлөвлөж байгаа болон хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах системийн үйл ажиллагааг сайжруулах туршилт хийсэн үр дүнгийн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Газар хөдлөлтийн зарлан мэдээлэх төвийн цагийн серверийн үйл ажиллагаа жилийн өмнөөс доголдож эхэлсэн гэдгийг тус хүрээлэнгийн удирдлагууд мэдэгдээд шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэхийг хүссэн юм.

 Шадар сайдын хэвлэлийн алба

Газар хөдлөлт байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан мэдээлэх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд шинээр байгуулах станц байгуулах Шадар сайдын шийдвэрийн дагуу газар чичирхийллийн хурдатгалыг бичигч 10 акселлерометрийн станцын тоног төхөөрөмжийг худалдан авах бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.

Дорнод аймгийн Халх гол, Матад суманд газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдаж байгаа учраас хээрийн судалгааны ажлыг эхлүүлж, газар хөдлөлтийг бүртгэх урьдчилан зарлан мэдээлэх станцыг тухайн бүс нутагт суурилуулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа аж.

Шадар сайд зарлан мэдээлэх төвийн үйл ажиллагааг жигдрүүлж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхийг энэ үеэр мэдэгдээд, газар хөдлөлтийн гамшгийг урьдчилан мэдээлэх станцуудыг идэвхтэй бүс нутгуудад суурилуулах ажлыг эрчимжүүлэх үүргийг өгөв.

 Шадар сайдын хэвлэлийн алба

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
БАТ инженер
БАТ инженер
2021-04-16 14:11

Тийм станц байдаг юм уу. Урьдчилж мэддэг гэнэ үү. Дэлхийд № 1 болж дээ.

Холбоотой мэдээ

Back to top button