НИЙГЭМ

Мал сүргийг хувийн дугаартай болгон мэдээллийн нэгдсэн санд бүртгэж байна

Мал сүргийг бүртгэлжүүлэн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, баяжуулах, хяналт тавих тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх ажлыг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд улсын хэмжээнд мал сүргийг хувийн дугаартай болгож, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, мал бүртгэлжүүлэх ажлын үр дүн, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Мал бүртгэлжүүлэлтийн аян”-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж байна.

Мал бүртгэлжүүлэлтийн аяныг хавар (3-р сарын 20-ноос 5-р сарын сарын 20), намрын (9-р сарын 20-ноос 11-р сарын 20) технологит хугацаанд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Аяны хүрээнд:

  1. Монгол Улсын 21 аймгийн 183 сумын 2970 малчин өрхийн баталгаажсан үүлдэр, омгийн малын цөм сүрэг болох 290.2 мянган малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх,
  2. Цөм болон үржлийн сүргийн шаардлага хангасан 213.1 мянган хээлтүүлэгч, шинээр нөхөн тавьсан өсвөр хээлтүүлэгчийг бүрэн ялган тэмдэглэж, Малын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд оруулах,
  3. Нийслэл, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Орхон, Хэнтий зэрэг төвийн болон газар тариалангийн бүсийн 5 аймгийн 110.2 мянган үхрийг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлж, мэдээллийн нэгдсэн санд оруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх
  4. Цаашид мал бүртгэлжүүлэх ажлыг шат дараатай, төрөлжүүлэн зохион байгуулж мөшгөх тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх юм.

МАЛЫГ ЯЛГАН ТЭМДЭГЛЭЖ, БҮРТГЭХИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Монгол Улс мал сүргээ ялган тэмдэглэж, хайрлан хамгаалж ирсэн түүхэн уламжлалтай. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе буюу 1959-1992 онд малыг бүртгэлжүүлж байсан бөгөөд энэ томоохон ажлын үр дүнд:

  1. Улсын хэмжээнд таван төрлийн мал сүргийг өсгөн үржүүлэх нэгдсэн бодлого боловсруулах,
  2. Бүс нутагт ямар төрлийн мал өсгөн үржүүлэх,
  3. Сайжруулагчаар ямар үүлдэр, омгийн мал ашиглах,
  4. Хэрэгцээний эрлийзжүүлэгт ямар үүлдрийг ашиглах, мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд бордооны цэгүүдийг хаана байгуулах зэргийг төлөвлөн хэрэгжүүлж, төрийн бодлого боловсруулж байсан. 

Малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх нь малчид болоод мал аж ахуйн  салбарын бодлого зохицуулалтад чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button