ДЭЛХИЙ

Хойд Солонгост Ким Ир Сений төрсөн өдрийг тэмдэглэжээ

Өнгөрсөн пүрэв гарагт (2021.04.15) Умард Солонгосчууд тус улсыг үүсгэн байгуулсан Ким Ир Сений мэндэлсэн өдрийн 109 дэх ойн баярыг Пёнян хотод тэмдэглэжээ. Ким Ир Сений төрсөн өдрийг Хойд Солонгост “Нарны өдөр” хэмээн нэрийддэг бөгөөд тус улсын хамгийн чухал олон нийтийн баярын өдөр аж.

Энэ удаа Умард Солонгос нийслэл хотдоо ямар нэгэн цэргийн жагсаал хийгээгүй бөгөөд тэг эсвэл тавын тоогоор төгссөн жилийн ойн баяраар л жагсаал хийдэг байна. Японы колоничлолын үед байлдаж явсан Ким Ир Сен 1948 онд Хойд Солонгосыг байгуулсан бөгөөд одоо хүртэл тус улсад түүнийг бурхан мэт үздэг. Ким Ир Сен 1994 онд нас барсны дараа улсын удирдлагыг түүний хүү Ким Жон Ил авжээ.

Ким Жон Ил 2011 онд таалал төгсөхөд түүний хүү Ким Жон Ун Хойд Солонгосыг удирдаж эхэлсэн. Пүрэв гарагт (2021.04.15) хамбуг өмссөн хүмүүс Пёнян дахь Мансу толгодод цугларч бүжиглэн, Ким Ир Сений хөшөөний өмнө цэцэг тавьсан байна.

Эх сурвалж: Associated Press

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button