ДЭЛХИЙ

СУДАЛГАА: Бассейнын ус коронавирусийг 30 секундийн дотор идэвхгүйжүүлдэг

“Imperial College London”-ийн вирус судлаачид бассейнын ус тохирсон нөхцөл байдал дор коронавирусийг 30 секундийн дотор идэвхгүйжүүлдэг гэдгийг илрүүлжээ. Тус судалгаа нь бассейнын усаар “КОВИД-19”-ийн халдвар тархах маш бага гэдгийг харуулсан бөгөөд одоогоор шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлээгүй байна.

Энэхүү судалгааны ажилд “Swim England”, “Water Babies”, “Royal Life Saving Society UK” оролцож хэрэгтэй материалыг бүрдүүлж өгчээ. Эрдэмтэд литр болгонд 1.5 мг хлорын агууламжтай 7-оос 7.2 pH-тай ус коронавирусийн идэвхийг 30 секундийн дотор мянга дахин бууруулдаг гэдгийг судалгаагаар харуулсан байна.

Судалгаанд оролцсон профессор Венди Барклай “Бид энэхүү туршилтыг Лондон дахь өндөр зэрэглэлийн лабораторидоо хийсэн. Ийм аюулгүй орчинд бид халдварын эхний шат болох вирусийн эсэд халдварлах чадварыг хэмжиж үзсэн. “Water Babies”-ээс бидэнд илгээсэн устай вирусийг хольж үзээд вирус бассейнын усанд амьд үлдэж чадахгүй гэдгийг илрүүлсэн” гэжээ.

Эх сурвалж: Swimming.com

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button