ДЭЛХИЙ

Тэйлор Свифт Битлз хамтлагийн 54 жилийн турш эзэмшсэн амжилтыг эвджээ

Дуучин Тэйлор Свифт 2008 онд гаргасан “Fearless” цомгоо дахин бичиж худалдаанд гаргасан нь Их Британид нэгт жагсаж Битлз хамтлагийн 54 жилийн турш эзэмшсэн амжилтыг эвджээ.

“Fearless” нь өнгөрсөн 259 хоногийн дотор Их Британид нэгт жагссан Тэйлор Свифтийн гурав дахь цомог байна. Түүний гаргасан “Folklore” цомог нь долдугаар сарын 31-нд жагсаалтын нэгт орж үүний дараа арван хоёрдугаар сарын 18-нд “Evermore” альбом нь нэгт жагссан аж. Харин Битлз хамтлагийн гурван цомог 1965-аас 1966 оны хооронд буюу 364 өдрийн дотор Их Британийн жагсаалтын нэгт орж байжээ.

Свифтийн шинээр бичиж гаргасан “Fearless” цомог энэ долоо хоногт 21,145 худалдаалагдсан байна. Тус цомог анх 2008 онд гарахдаа нээлтээ хийсэн долоо хоногтоо 545 ширхэг худалдаалагдаж байсан аж.

Тэрбээр энэ жил Грэммигийн шагнал гардуулах ёслолоос оны шилдэг цомог шагналыг гурван удаа хүртсэн анхны эмэгтэй уран бүтээлч болжээ.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button