ДЭЛХИЙ

Гадаадын орнууд ашиглаагүй вакцинаа яах вэ

Зарим улс “КОВИД-19”-ийн эсрэг вакцин авахад хүндрэлтэй байхад бусад нь аюулгүй байдлын улмаас ашиглаагүй байгаа вакцинаа яах талаар бодож байна. Хэд хэдэн улс “Oxford/AstraZeneca”-ийн вакциныг маш ховор цус бүлэгнэх үзэгдлийн улмаас залуу насны бүлэгт багтах хүмүүст хийхийг хязгаарласан байгаа. Тухайлбал Герман улс тус вакциныг 60-аас доош насны хүмүүст хийхийг хориглосон.

Харин Дани улс “AstraZeneca”-ийн вакциныг дархлаажуулалтад ашиглахаа бүр мөсөн зогсоосон байгаа. Гэвч дэлхий даяарх эрүүл мэндийн байгууллагууд “КОВИД-19” туссанаар ирэх эрсдэл тус вакцин тариулснаар үүсэхээс илүү гэдгийг хэлсэн билээ.

Одоо Дани улсын худалдан авахаар тохиролцсон “AstraZeneca”-ийн 2.4 сая тун вакциныг хэрхэх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Тэдгээр тунг Чех, Эстони, Латви, Литва улс худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Өмнөд Африк улс “AstraZeneca”-ийн вакциныг ашиглахаа зогсоосон бөгөөд ашиглаагүй үлдээсэн тунгаа Африкийн 14 улсад нэг сая тун зарсан байна.

Их Британийн эмийн захиргаанаас гаргасан тоо баримтаас харвал хэрвээ 10 сая хүнд “AstraZeneca”-ийн вакциныг таривал тэдний  40 нь цус бүлэгнэх тохиолдол илэрнэ. Харин цус бүлэгнэсэн хүмүүсийн арав нь нас барна. Энэ нь “AstraZeneca”-ийн вакциныг тариулбал цус бүлэгнэлтээр нас барах магадлал саяд нэг гэсэн үг.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button