НИЙГЭМ

Завхан аймагт дахин 14 иргэнээс халдвар илэрч, PCR шинжилгээгээр баталгаажжээ

Завхан аймгийн 197 иргэний сорьцыг шинжлүүлэхээр дөрөвдүгээр сарын 17-нд Ховд аймаг руу тээвэрлэсэн. Тэгвэл тэдгээр PCR шинжилгээний хариу гарч, 14 иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагджээ.

Улиастай суманд батлагдсан тохиолдлын дам хавьтлын 300 иргэнд өнөөдөр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийнэ.

Шинжилгээ хийх явуулын таван баг 10:00 цагаас эхлэн 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт эмчлүүлж буй 10 иргэний биeийн байдал хэвийн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button