ДЭЛХИЙ

Ютүбер Жейк Пол UFC холбооны тулаанчийг хүнд цохилтоор яллаа

Ням гарагт (2021.04.18) Ютүб од Жейк Пол UFC холбооны холимог тулаанч байсан Бен Аскрентэй боксын тулаан хийж эхний үедээ нокаутаар ялсан байна. Тус тулаан Атланта хотод байрладаг “Mercedez Benz” цэнгэлдэх хүрээлэнд болжээ. Ингэснээр Пол гурав дахь хожлоо авлаа.

Пол өнгөрсөн жилийн арван нэгдүгээр сард NBA-ийн тоглогч байсан Нэйт Робинсонтой тулаан хийж түүнийг нокаутаар буулган авч байсан юм. Тэрбээр Нэйт Робинсоныг ялсныхаа дараа UFC холбооны хөнгөн жингийн аварга Конор МакГрегорыг тулаанд дуудсан.

Үүнийг нь МакГрегор хүлээн аваагүй юм. Пол түүнд хоёр дахь удаагаа түүнийг тулаанд дуудахдаа Ирландын төрийн далбааг нөмөрсөн бичлэг хийж, МакГрегорт 50 сая ам.доллар санал болгожээ.

Ингэхдээ тэрбээр “Өглөөний мэнд Конор МакГрегор. Чи яг одоо бааранд хөгшин залуусыг зодож байгаа гэдгийг би мэдэж байна л даа. Алив л дээ Конор, чамд наадханаас чинь хийх дээр зүйл байгаа шүү дээ. Миний баг чам руу 50 сая ам.доллар илгээсэн, чамд санал болгосон хамгийн их мөнгө, гэхдээ чи надтай тулалдахаас айж байгаа. Учир нь чи хараал идсэн ютүберт ялагдахыг хүсэхгүй байгаа л даа” гэсэн байна.

Эх сурвалж: Independent

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button