Сошиал трэнд

“Солгой гараараа” жолоо барьдаг улс төрчдөд хууль ч, ёс зүй ч үйлчлэхгүй

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар жолоо барьж яваад зам тээврийн ноцтой осол гаргажээ. Уг нь Нийслэл даяар хатуу хөл хорионы дэглэмд шилжиж, ард иргэд согтуугаар байтугай эрүүлээр жолоо барьж, амьжиргаа ахуйгаа залгуулах боломжгүй болчхоод байгаа.

Үүний өмнө ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн “солгой гараараа” автомашин барьсан үйлдэл мөн л сошиал орчинд цацагдсан. 10-аад жил огт торгуулийг нь төлөөгүй автомашинаараа замын тогтоол усыг иргэн рүү цацан, ёс зүйгүй авирлаж дүрэм зөрччихөөд тэр зүгээр л өнгөрсөн. Хариуцлага яригдаагүй, таг чиг болсон.

Одоо УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ч мөн ямар нэг хариуцлага хүлээлгүй өнгөрөх үү. Тэр одоо ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаа юм байна. Гэхдээ Зөрчлийн хуулийн дагуу торгуулах асуудал яригдана.

Бүрэн эрхийнх нь хүрээнд тэдэнд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй байж болох ч ядаж хууль дүрэм, ёс зүй үйлчилмээр сэн. Энгийн иргэд торгуулж, эрхээ хасуулж, шорон гянданд ч суух эрсдэл рүү түлхэгддэг бол улс төрчид солгой гараараа жолоо барьчхаад хээв нэг хариуцлага хүлээлгүй өнгөрдөг байж болохгүй. Улс төрчид жолоо барихдаа баримтлах хэм хэмжээний тухай ойлголтоо эргэж нэг харна уу.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button