Нийгмийн

УЕП-оос Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг задлуулахаар Дээд шүүхэд ханджээ

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр Дээд шүүхээс ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял оногдуулаад буй. Түүнчлэн эрүүдэн шүүлтийг гардан гүйцэтгэсэн гэх Ү.Отгонбаярт 1 жил, С.Баяр, Ж.Бөхгал нарт 2 жил, О.Бямбажавт торгуулийн ял оноосон.

-ШИНЭЭР ИЛЭРСЭН НӨХЦӨЛ БАЙДЛААР ХЭРЭГ ЗАДАРСАН Ч Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА СУЛЛАГДАХГҮЙ-

Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн хэлснээр Дээд шүүхийн шийдвэр ингэж гарснаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар холбогдсон хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянах боломж нээгдэж байна хэмээсэн. Тиймээс шинээр илэрсэн нөхцөл байдал гэж юу вэ гэдгийг хууль зүйн хувьд тайлбарлахыг хичээе.

Б.Хурц нар өөрсдөд нь ял оноосон Дээд шүүхийн шийдвэр 14 хоногийн дараа албажсаны дараа 30 хоногийн дотор Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй байсан. Гэхдээ гомдол гаргаагүй бололтой. Учир нь Улсын Ерөнхий прокурор Дээд шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах эсэргүүцэл бичиж, хэргийг дахин задлуулах хүсэлт тавьсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Дээд шүүх хүсэлтийг хүлээж авбал Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шийтгэсэн гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн боломжтой болно.

Ингэснээр энэ хэргийн мөрдөн байцаалт, шүүх процесс дахин эхнээсээ эхлэнэ гэсэн үг.

УЕП, Ерөнхий шүүгч нар эсэргүүцэл бичлээ гээд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шууд суллагдчихгүй. Мөрдөн байцаалтад буцсанаар шалгах ажиллагаа, прокурор, анхан, давах, дээд шатны шүүх гээд урт удаан хууль зүйн процесс үргэлжилнэ. Цаг хугацаа нэлээд орно гэсэн үг.

Мэдээж хэрэг дахин шалгагдаад, гурван шатны шүүхээр хэлэлцэж, дахин нэг шийдвэр гарна. Харин тэр шийдвэр нь одоогийнхоосоо эсрэгээр эргэх үү, эсвэл хэвээрээ үлдэх үү гэдэг нь тодорхойгүй юм. Өөрөөр хэлбэл Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар үнэхээр С.Зориг агсны амийг хөнөөсөн алуурчид мөн байх аваас шүүхийн шийдвэрт өөрчлөлт орохгүй. Харин гэм буруугүй нь тогтоогдвол цагаадаж, суллагдана гэсэн үг.

Харин шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэргийг дахин шалгахаар болвол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргаж гадуур байцаах уу, эсвэл цагдан хорьсон хэвээр шалгах уу гэдгийг Дээд шүүх шийднэ. Энэхүү хэргийн цаашид үргэлжлэх хууль зүйн процесс нь энэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
БАТ инженер
БАТ инженер
2021-04-20 12:07

Нямка мундаг шүү

Дээд шүүхийн шүүгч Зориг, Батсуурь
Дээд шүүхийн шүүгч Зориг, Батсуурь
2021-04-20 12:53

За манайхаан, манай МАНАН хонгилын дарга Элбэгдолржийнхоо захиасыг биелүүлж наад Чимгээ, Содномдаржаа хоёрыг хэлмэгдүүлснээрээ дуусна шүү. Прокурорыг бид авилга өгөөд аргэлж чадна. Яасан ч энэ хоёрыг суллахгүй шүү. Мөнгөтэй эсвэл �##�бан туша�##�тан бол авдаг юмаа аваад суллана. Харин энэ хоёр гуйлгачинг яасан ч суллахгүй шүү.

Зочин
Зочин
2021-04-20 14:13

Зайл. Гэмт хэрэгтэнг бүү сулла

Уншигч
Уншигч
2021-04-20 14:51

Уг нь хийх нь ч хийсэн юм шиг л байгаа юм. Даанч тагнуулын мөрдөгч нар болхи ажиллаж эрүү шүүлт маягийн үйлдлээ нийтэд задруулчихсан болохоос, огтоос хэрэг хийгээгүй хүнийг бүр 2, 3 хүнийг хилсээр, ямар ч нотлох баримтгүй ял өгнө гэж байхгүй л дээ,

Зочин
Зочин
2021-04-20 15:57

нямдорж ялаас мултарчдээ тэгвэл

зочин
зочин
2021-04-20 16:51

Амьд гэрч байсаар байхад үнэн мөнийг нь олж чаддаггүй ийм хуулийн байгууллага байдаг гэнээ!!! Ичиг ичиг! Булган авгай хэзээ чат хийж захи�##�агч �##�уурчид нойртой хонох бол?

zochin
zochin
2021-04-20 17:04

Tagnuulyn mordogchid mash muu xariutslagagui ajillasan. Tegeegui bol ene xereg shiidegdsen baix bailaa. Xurts oorsdiinxoo mordogch nart l comdox xeregtei. Tednii dotor xarx baijee

Холбоотой мэдээ

Back to top button