ДЭЛХИЙ

FINANCIAL TIMES: Б.Болд захирал хэлэлцээ хийхээр ирээд монгол улс төрчдийн хэцүүхэн асуулттай тулжээ

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Оюу толгой төслийг Монголын талд ашигтай болгоход чиглэх хэлэлцээний эхний уулзалт болсон. Уг уулзалтад хөрөнгө оруулагч талыг “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, Монголын талыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар даргалж, уулзалтыг явуулсан. Энэ тухай Financial Times cонинд хоёр өдрийн өмнө гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Нийтлэлд Б.Болд захирлыг хэцүүхэн асуулттай тулгарсан гэж онцолсон хэдий ч үүнийгээ тодорхой дэлгэрүүлэлгүй орхижээ.


FINANCIAL TIMES:

“Рио Тинто”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд Оюу толгой төслийн талаар хэлэлцэхээр Монголд ирснийхээ дараа улс төрчдийн хэцүүхэн асуулттай тулгарчээ.

Б.Болд өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо таван цагийн турш өрнөсөн уулзалтад оролцоход нь УИХ-ын ажлын хэсгээс сүүлийн 10 жилд Рио Тинтогоос тодорхой тооны иргэдэд төлсөн гэх мөнгөн төлбөрийг тайлбарлахыг хүссэн байна.

Уулзалтын үеэр 2015 онд 6.75 тэрбум ам.доллароор төсөвлөгдсөн Дубайн нэмэлт төлөвлөгөөг зуралцсан Б.Бямбасайханы нэр дурдагдсан байна. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын Дубайн төлөвлөгөөнд Монгол Улсын Засгийн газар өөрчлөлт оруулах хүсэлтэй байгаа юм.

Одоогоор Б.Бямбасайхан нь өөр гурван хүний хамт хорих ял эдэлж буй. Өнгөрсөн жил шүүхээс түүнийг УИХ-аар хэлэлцүүлэлгүй, өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж Дубайн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан гэх хэрэгт буруутган ял оноосон. Тэрбээр өөрийгөө гэм буруугүй хэмээн эсэргүүцэж, давж заалдаж байв.

Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг Рио Тинто компанийн экс захирал Жан Себастиан Жак болон тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нар хамтарч байгуулсан. Гэвч тус төлөвлөгөөг УИХ хэлэлцэн батлаагүй бөгөөд эл явдал нь Оюу толгой төслийг Монголын талд үр өгөөжтэй болгох ёстой гэсэн байр суурь баримтлагчдын гол ярьдаг сэдэв юм.

Рио Тинто компани тус уулзалтын талаар мэдэгдэл хийхээс татгалзсан ч Монголын Засгийн газрын ашиг сонирхлыг сонсож, хамтран шийдвэрлэх нь далд уурхайг цагт нь ашиглалтад оруулахад нэн чухал хэмээсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сард болох тул УИХ гишүүд, засгийн газрын албан тушаалтнууд болон Рио Тинто хоёрын хоорондын хэлэлцээр төвөгтэй өрнөж байгаа аж.

Эх сурвалж: Financial Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-21 10:20

Өгсөн авсан авилгыг нь ил болго.

Зочин
Зочин
2021-04-21 13:01

АТГ ажилаа хиймээр юм аа

Зочин
Зочин
2021-04-21 14:27

ОТ-оос авлига олдохгүй ээ. Өөрсөд шигээ юм бодоод байх юм. Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани шүү дээ. Тэнэгүүд ээ.

Unshigch
Unshigch
2021-04-21 14:46

Saihanbileg elbegdorj yasan ve

zochin
zochin
2021-04-21 15:43

Bold zaxiral ZURXNII XILEN nomyg unshsan bolov uu. Unshaagui bol unshaarai gej zovloe. Kino ni nomoo guitsexgui ch yadaad ZURXNII XILEN gedeg kinog ni uzchixeerei.

Irgen
Irgen
2021-04-21 20:05

Za yaahvee naaduultaigaa tulj bhaar mongoliihoo amidraltai tul ymar geech afrikiin haltaruudaas dor bolson ulsiig neg haraaraa. Chinii eh oron shu gehdee chi bish yum shig yrij blee.

Иргэн
Иргэн
2021-04-22 11:31

Рио тинтог төлөөлөөд байгаа Б.Болдоо чи монгол хүн мөн үү? ОУ дамнасан луйварчдын аманд багтаж Улс эх орноо биш амин хувиа бодсон монголын төрд шург�##�сан дотоодын луйварчдын хийсэн гэрээг Улс эх орондоо ашигтай болгох сэтгэл б.а уу? Энийг уншиж байв�##� элэг нэгт Монгол түмэн чинь чамаас туйлын их хүсэж б.а Монголын минь заяа түших болтугай.

Холбоотой мэдээ

Back to top button