СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

Зайсангийн ам: С.Амарсайханы харш төрсөн ахынх нь дангаар эзэмшдэг гэх 15.02 га газрын нэг хэсэгт баригджээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Зайсангийн аманд байшинтай. Богд ууланд гарахаар Зайсангийн замаар өгсөж яваа хүмүүст эл байшин өндөр хашааныхаа дээгүүр цухуйж харагдана.

С.Амарсайхан 2019 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 10.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий гурван нийтийн орон сууцтай, амины орон сууц байхгүй гэж мэдүүлсэн байдаг. Нийтийн орон сууц гэж харагдахааргүй энэ харшид тэрбээр гэр бүлийнхээ хамт амьдардаг.

Хэрмэн хашаагаар хүрээлэгдсэн эл 4 га газарт томоохон хоёр байшин байдгийн нэг нь энэ. Биднийг хүрч ирэхэд үүдний харуул нь “Тэр С.Амарсайхан сайдын байшин учраас та хэд зураг авч болохгүй. Уурлана” хэмээж байв.

Хэрэм доторх уг хоёр байшин тус тусдаа мөн хашаатай. Харин С.Амарсайханы гэгдэх байшингийн хашаа хэд хэдэн хяналтын камертай. Хашаан дотор хүнсний ногооны хүлэмж, спорт талбай, нарлаж суух мини асар зэрэг харагдана.

2019 ОН: АХ С.ГАНБАТЫНХАА НЭР ДЭЭР ЗАЙСАН, БОГД ХАН УУЛ ОРЧМЫН 15.02 ГА ГАЗРЫГ ЭЗЭМШДЭГ”-

С.Амарсайханыг Нийслэлийн Засаг дарга байхад түүнд холбогдох газрын асуудал хүчтэй сөхөгдөж байсан.

Тодруулбал, С.Амарсайханы ах С.Ганбатын нэр дээрх “Собттрейд”, “Өү Юу Жи Си Си Си Си”, “Юко” ХХК-иуд нь Зайсан, Богд хан уул орчмын долоон байршлын 15.02 га газрыг эзэмшдэг, харин тэдгээр газрын төлбөрийг нь С.Амарсайханы “Оюуны ундраа” групп тогтмол төлж ирсэн баримт дэлгэгдэж байлаа. Энэ нь одоогоос хоёр жилийн өмнө юм.

Энэ нь ахынхаа нэр дээр Зайсан, Богдхан уул орчмын газруудыг аваад, өөрийн бизнес зорилгодоо ашигладаг уу гэх хардлага үүсэж байсан юм. “Оюуны ундраа” группийн хэрэгжүүлсэн “Zaisan Hill” төсөл ч С.Амарсайханы гэгдэх дээрх газруудын нэг байршилд нь баригдсан байдаг. Харин уг 4.4 га газрыг ердөө 18 орчим сая төгрөгөөр худалдаж авсан гэх мэдээлэл ч мөн ил болж байлаа.

Тайлбар: “Собттрейд” ХХК-ийн эзэмшдэг газрууд /2019 оны баримт/.

-ӨДГӨӨ С.ГАНБАТ ЗАРИМ КОМПАНИУДЫНХАА БҮРТГЭЛЭЭС ӨӨРИЙН НЭРИЙГ ХАСУУЛЖЭЭ-

Тэгвэл түүний гэр бүлээрээ амьдардаг уг байшингийн 4 га газар ч мөн ах С.Ганбатын хувьаа эзэмшдэг “Юко” ХХК дээр бүртгэлтэй байсан.

Тайлбар: “Юко” ХХК-ийн эзэмшдэг газар, 2019 оны баримт. Шадар сайд С.Амарсайханы байшин энд харагдаж байна.

2019 оны зургадугаар сард тус компани нь улсын бүртгэлд С.Ганбатын нэр дээр, “Оюуны ундраа” групп үүсгэн байгуулсан гэх тодотголтой байв.

Харин өнөөдөр шалгаж үзвэл хувьцаа эзэмшигчээр нь У.Доржнямбуу гэдэг хүн бүртгэлтэй болсон байх бөгөөд хуулийн этгээдийн хаяг ч солигджээ. Өөрөөр хэлбэл мэдээлэл цацагдсанаас хойш С.Ганбат зарим компаниудынхаа бүртгэлээс өөрийн нэрийг арилгажээ.

Тайлбар: “Юко” ХХК-ийн улсын бүртгэл дэх мэдээлэл өөрчлөгдсөн нь.
Тайлбар: “Юко” ХХК-ийн улсын бүртгэл дэх мэдээлэл 2019 онд. Шадар сайд С.Амарсайханы ах С.Ганбатын нэр дээр байгаа нь.

Сонирхолтой нь, 2020 оны эхээр БОАЖЯ-наас тусгай хамгаалалттай газруудын зарим зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Үүнд нь “Юко” ХХК-ийн эзэмшдэг Зайсангийн аман дахь гэх газар багтсан байв.

Харин одоо тус газрын тусгай зөвшөөрлийг аль компани эзэмшдэг болоод С.Амарсайханы байшин дүнхийж буй болох, эсвэл “Юко” ХХК эргүүлээд авчхаа юу гэдэг нь мэдэгдэхгүй байна.


Ах С.Ганбатынхаа нэр дээр “эзэмшдэг” гэх Зайсан, Богд хан уул орчмын дээрх 15.02 га газрыг 0.07 га-д хуваавал 214 гарна. Өөрөөр хэлбэл 214 өрх амьдарч болох газрыг С.Амарсайхан хувьдаа авсан уу гэдэг асуудлыг манай сайт 2019 онд хөндөж байв. Тус нийтлэлийг энд дарж уншина уу.

Сүүлийн үес түүний эхнэр Ч.Ичинхорлоо нь ХӨСҮТ рүү сахиур хийхээр нэвтрээд, маргааш нь гараад явсан, хүү А.Эрдэнэхүслэн нь Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр Их Британид суралцахаар болсон зэрэг мэдээллүүд ил болж буй.

Улс төрийн хувьд, С.Амарсайханыг Зайсан дахь бизнес төслүүдээ “ташуурдах” гэж суудал горилдог гэж яригддаг. Одоо тэрбээр Монгол Улсын Шадар сайдын албанд томилогдож, ковид цар тахалтай тэмцэж буй эгзэгтэй цаг үед Улсын онцгой комиссыг даргалж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

65 Сэтгэгдэл

  1. Ийм л хулгайч,луйварчингууд төрд гарчихаад биднийг тохуурхаж сууна даа.Ханаж цаддаггүй хүүр юмаа.

  2. Ийм баян байж хүүгээ улсын 70 сая зардлаар Англид сургах гээд дайраад байдаг нарийн харамч новш юмаа. Хүү нь ш####гуурт тэнцээгүй л байгаа. ТОФЕЛ-ийн өндөр оноотой з####уус уг тэтгэлгийг авдаг. Эдний хүү ТОФЕЛ өгөөгүй л байгаа. Тэгэхээр ####бан туша####аа ашиглан хүүдээ улсын тэтгэлэг өгшнө, эхнэрээ х####двартай газраас гаргана. Яасан муухай хүн бэ?

  3. Za hutcazgaa gantchan Amaraa baina uu end buh uls turjid beznisiihen baigaa shu de ajil hiij baigaa hunee bitgii dandaa bugsiin uhaj bai ta nar anh l bogd han uul darhan tcaaztai baihad teriugeer n bailgahgui yasiinq hunii muugii dandaa haij uhaj ywah gehdee bigd uuland baigaa buh ailiig garg teguul

  4. МАН – д бүх төрлийн даврагч луйварчид байна даа. ТОРГУУЛ, татвараа төлдөггүй төрийн сайд МАН ынх, харагдсан хүүхнүүдээ хүчирхийлэх гэж дайрдаг УИХ ын хүчирхийлэгч гишүүн МАН ынх, зуу татв#### урдуураа өнгөрөх хүүхний ########ийг илэгч ЦЭЦийн гишүүн МАН ынх, Хэдэн га-гаар нь газар хашаачлагч бүр МАН ынх, улсынхаа баялагаар АВЛИГА босгогч МАН ынх, …. ЯАХ вэ?

  5. Нөгөө ПОМЕЩИКуудын эрин үе ирцэн юм бишүү. Хүрэлсүгийн ахын сураггүй бацаан хортэл 100гаруй саяаар утасны дугаар авч бхад маниус нь яааж амьдраад бна аа. Өчнөөн жил шударгаар хөдөлмөрлөөд араай л бна аа пичкуу

  6. Улс орны төлөө биш хөрөнгөө хамга####ах гэж л улс төрд ордог юм гэдгийг иартаж болохгүй

  7. Ямар шун####тай хүн бэ өвчин зовлонтой улс орноороо эдийн засгийн хямр#### болоод байхад хүүхдийнхээ зардлыг улсын төсвөөс төлүүлдэг ямар аймаар хүн бэ. Тэгэхэд зарим нь 300000 төгрөгөө УОК- т хандивлаж байна шүү дээ

  8. Ooriin huch hudulmuruur odii zeregt hursen businessman hun hna amidarch yu hiih n ta nart ymar hamaa bnaa? Bas etsegiinhe munguur bish uuriinhuu tarhiar, huseleer ywj bgaa huuhediin surj bolowsroh hend ch hamaagui shu!! ardchilsan niigem shuu archaagui tulugnuud min. Chinii ulsad tulsun tatwariig heden terbumaar n idej uuj bgaa hulgaichuudad negch ug helj chadahaargui tiim t1 tarhinii turaaltai bolsoonoo uhaarah bologui yu?

  9. Зайсан их бага тэнгэр МАН ын улс төрчид бүгд байшинтай үнэ гэхэд хэдэн тэрбумаар үнэлэгдэнэ бүгд тэрбумтан атг ш####гадаг бол яаж хөрөнгөжснөө хэлж бархуу

  10. Khulgaichuud yaj amudraad, khymyys yaj amidraad bgaa um boloo. Er n, khuuchin tsagt khulgaich khetsyy amidarch, khyn engiin amidardag bj bilee. Odoo ch esregeeree boloo shiv dee. Ingekheer chin khyn byr mergejlee solij khulgaich bolokhiig l khyselgyi yakhav der. Tegeed l ajil khiideg, khiikh khysel ermelzeltei khymyys alga bolood uls khugjikh bish kharin ulam doroitoj bna daa

  11. Худлаа яридаг хүнд дэлхий даахааргзй баяжжихаад хүүхдийнхээ сург####тийн төлбөрийг ч төлөхгүй улсаар төлүүлэх хүртлээ оюуны доройтолд орсон ийм новшнууд төрийн ажлыг шудрага хийнэ гэж байх уу?…

  12. хулгайч, үхжийсэн үхээнц амьтан бна шд, хүүхдийнхээ сург####тын төлбөр ч өөрөө төлчихгүй, ########аад өгөөч монголоос минь

  13. Үнэхээр аатай юм аа . Мундаг юм байн оо л гэе. Гэхдээ ийм амьдратай байж хүүхдээ хувийн зардлаараа сургачих ухамсаргүй нь харамс####тай .

  14. Ёоо, энэ сонгууль хурдан өнгөрөөсэй. Нэг нэгнийхээ ########ийг ухсан юмнууд. Нэг үеэ бодвол энэ байтугай тансаг амьдр####тай хүмүүс олон болсон. Атаархуу новшнууд.

  15. #No_To_MAN shuu. MAN gej yamar ch yos zuigui, hariutslaga tootsoj chaddaggui butets baina. Ali ve nugoo namiin darga ni yos zui yariad Yeronhii saidiin ajlaa ugood poprood baisan. Hudlaa garuud, ta nar bol MANgaruud. Ene neg shadar said gej ergui pihluu baina. Avgai ni bolohoor togtooson deglem zurchood yavaad baidag, huudee bolohoor tetgeleg zeel avch ugood shaagaad baidag. Ene chin yag l nugoo JDU shaadagtai adilhan shde. Yeronhiilugchiin songuuliar MAN l bish bol chutgur baisan ch yaahav. #No_To_MAN

  16. 300 гаруй айл өрхөд ногдох газрыг ганцаараа үнэгүй авч ####бан туша#### ашиглаж өмчилж байгаа нь өөрийнх нь хүч аөдөлмөр үү? Умайсан хошного ам####сан хулгайч. Ах Отгонбаяр гэдэг нь бас нэг хулгайч байг####ь орчны сайд байхдаа ах дүүгээрээ энэ их газрынг төрөөс хулгайлсан юм байна л даа. Хураах цаг ирнэдээ

  17. Үнэн бол арй дэндүү юм аа. энэ том байшингар яадаг байна аа?. сонгууль угтсан гүжирдлэг л биш байгаасай даа. Ардчиллын үхээрүүд юу ч зохиож,яаж ч гүжирдэнэ шүү.

  18. Yer n bol uls turd Amarsaixan, Amartuwshun shig hor n garsan bayn humuus garah heregtei. tegehgui bol Ta nariin songoson hulgaich guilagachid chin hanaj tsadahgui idej bna!

  19. Ene bas tuulin burgas xyaddag biluu. Denduu yum. Vaccinii $50.7US saya dol xaana bainaa. Delxiin banknaas avsan baina. Ene munguur vaccine avaad erchtei xymyyst xiisen bol ingej olon xyn covid tusaj nas baraxgui baisan. Pfizer, Moderna vaccinuud xaana bainaa. Uursduu boloxoor xeden sputnik avchraad nuutsaar tariulsan. Amarsaixani xyy uurin chadlaaraa surguid oroogui baina. Zasgin gazrin zeel bakalavar bish master, doctoranturt ugdug juramtai. bolson baina. Tanai xyy avax yosgui mungunuus avchee. Tanai ger bul butelgui nuxduud baina.

  20. ЭНЭ ТОМ БАЙШИН ЗӨВХӨН ДАНГААРАА ЭЛБЭГ 10 ТЭРБУМЫН ҮНЭ ХҮРНЭ. ЗАЙСАН ТОЛГОЙГ ТОЙРООД ИХЭНХ ГАЗРЫГ АМАРСАЙХАН АВСАН. ЖИШЭЭ НЬ ЗАЙСАН ХИЛЛ , ЗАЙСАН СКУЭР ГЭЭД Л ТОМ2 ОБЬЕКТҮҮД БАЙНА.

  21. Battulgin ene namig taraana gej sanal gargadag undesleltei baina. Exleed gaixaad baisan. Odoo bol taaraa gej xelexeer baina daa. Delxiin banknaas avsan vaccinii mungu xaana baina. Pfizer, Moderna vaccinuud xaana baina. $50.7 saya US$ xaana baina. 12-sard avsan baina. Covid tarj olon xynii ami nas uregdeed baina.

  22. ger buleeree hulgaich baij bolohgui shuu dee huuhdee yadaj hol bailgaach

  23. ЭНЭ МАН ТАРЖ ЭНЭ ЭХ ОРОН ЭЗЭНТЭЙ БОЛОХ БОЛТУГАЙ!

    ЭД ЕР НЬ БҮГД Л АДИЛ ДӨӨ. АН-ын ОЮУНГЭРЭЛ ХҮРТЭЛ ӨӨРИЙН ХҮҮ, ДҮҮГИЙНХЭЭ ХҮҮХДҮҮДИЙГ НИСЭХИЙН ОЛОН ЗУУН МЯНГАН ДОЛЛАРЫН ЗАРДЛААР ГАДААДАД СУРГАСАН БАЙХ ГЭЖ НЭГ НӨХӨР ЯРЬЖ БАЙСАН.

  24. А Сүхбат богдуулын баруун т#### тэр чигээрээ Ажнай Батэрдэнэ арцатын ам тэр чигээр ээ Хандгайт ам АН дарга эрдэнэ тэр чигэрээ тэрэлжийн гүүр даваад га гаар нь гадаад хүмүүс авсан тэд нарыг нэг гараад өгөөч зурга юутай хээтэй нь Төв аймгийн Баянцаан сумын Эрдэнэ сум Баян сумын мааньтын хорих ангийн зүүн тийш гараад хардаа яваад үздээ нүдны чинь хар аа хүрэхгүй том том газар авсан байгаа Хужаа нар очоод үз хар

  25. МАН тарах нь зөв.Монгол хүмүүс бид энэ шудрага бус байд####д бүр ижил дас#### болчихсон байна.Улаанбаатарт өрхийн 0,07 га газраа өмчилж авч чадаагүй хүн өчнөөн байхад эд 15 га газар авчихсан.Төрийн бүх хөнгөлөлт боломжийг зөвхөн дарга нар хамтарч хулгай хийдэг баячууд нь хүртдэг.Тийм байхад ард түмэн тэмцэхгүй яах юм.МАН-ын хулгайчууд ааа.

  26. Садар саад Самарсайхан ичиж үхээсэй. Ийм хага баян байж ядуу улсынхаа татвар төлөгчдийн мөнгөнөөс хүүхэддээ хумс####ж байдаг??? Ариун явд#### мөн үү??? Арай гомо юм биш үү??? wtf МАН намтайгаа, засгийн газартайгаа огцрооч. газрын гаваар д####д орооч.

  27. Амарсайхан шадар сайдаа ард түмэн нь коидоор өөд болж орох газраа олохгүй ядарч явахад та авгай хүүхдээрээ шоудаж хээв нэг ####хаж явах юм. Та чинь тусгаар####тын байр болгочихмоор яасан том гоё байшинтай юм бээ. Цэвэр агаарт сайхан тарв####здаг байхдаа. Атаархмаар юмаа. Иргэд гэртээ умгар гэртээ тав зургаагаараа тусгаарлагдсан нэртэй амьдарч байна.

  28. Үүнд нэг их гайхаад байх юм юу байгаа юм. Ахынхаа хашааны буланд байшин бариа л биз. Хэн ч гэсэн барина шүүдээ

  29. За нээрээ арай арай, энэ дэндэнэ ээ, Баттулгын зөв юм биш үү. Би МАН-ын гишүүн, гэхдээ энэ Сү Батболд энэ амарсайхан гээд дандаа хөрөнгөтнүүд цугласан нам болжээ, тэд биднийг ашиглаж, сан#### авч дээр минь гарч суугаад ийм юм хийцгээж байдаг. Буудах ч багадмаар юм. Урд хөршид байсан бол одоо шууд буудууллаа шүү дээ, ойлгож ичиж байгаа болов уу

  30. Бас карантилна гэчихээд карантилаагүй хүмүүс холхиж хүүхэд тоглон амр####тын өдөр мэт байж зорилго биелсэнгүй муу ажиллаа гээч.

  31. Ширэнхорлоо Самарсайханы хүүхдүүд хара####гуулж байна. Хара####аа нэг бөөгөөр ########уулахгүй бол хүүхдийн хүүхдэд муухай хара#### буух нь ээ. Тэр бөө одоо Монголд байхгүй. Уучлаарай.

  32. Mongoliin buh baychuud uls turd bdgiinshde yu ni so bgaan.Ene Amarsaihan jaahan shudraga ajillaad hajuudhuudda ad uzegdeed bgaan bishuu.Demjeed Erunhiilugch bolgoe

  33. Хууль бусаар олсон хөрөнгө биз монголд шударгаар ц####ингаараа амьдараад тэгээд ийм байшинд амьдрах ямарч боломжгүйг мэднээ

  34. Ардын элч кинон дээр цагааны цэрэгт явахгүй гэсэн з####ууг цагаатнууд бууддаг. Түүнийг Дарьбазар нөхдийн амт ноёнд айлгахад Ноён асууд####д ач холбогдол өгөхгүй өөр ноёнд айлтгах гэхэд Дарьбазар хэрэггүй бүх ноёд адилхан гэдэг. Үүнтэй адилхан манай том ноёд өөрсдөө баяжиж ёс зүй гэж байхгүй болсон.
    Хувьсг#### хийж л ийм ноёдоос нийгмээ цэвэрлэхээс арай замгүй

  35. Зссс.Нэг хүнээ л ноолоод байхаар бүх авилгачдыг бүгдий нь ингээд сайхан нэрлээд баримттай нь гаргаад бай! Тэгвэл чамайг шударга хүн гэж үнэльe! Ганц хүн рүү дайрах чинь мөнгөний хэн нэгний захи####гат гэж сошлоор бичдэг ярьдаг м билээ! Гэвш мөнгөнөөс илүү хүчтэй зүйл байдаг юм шүү!!

  36. hulgaich. bas ulun hovdog…Дээр нь хүүхдээ хүртэл улсын зардлаар гадаадад сургана! Арай л өлөн үү

  37. Za yahav bayan bj bolno getel ydarsan ailiin uhaantai huuhduudiin surgaltiin tolboroor ene yaan vee. Iim buzariin chunaltai novch covidoor uhej Bui hunii karmaa uhaad zogson Doo. Harhaas oguudas hurj bn.

  38. Амарсайхан бол ард түмний төлөө амь амьдр####аа зориулахаар бэлтгэгдсэн төрийн зүтгэлтэн биш!! Төрийн мөнгөний амт мэдэрч бизнесээ дэмжих бодол үүрлэсэн луйварчин! Бизнесээ хийгээд явсан нь дээрдээ!!

  39. ХЭНД газрыг хэмжээгүй өгдөг юм вэ? МАН ын хууль зүйн байнгын хорооны дарга Бямбацогт найрамд####д бас асар том газрыг хаша####сан. ТЭНД амьдардаг иргэд зүүн уул руугаа гарах боломжгүй. 1-2 км урт хашааг тойрч уул руугаа гарахгүй. ИХ шударга зүйл ярьсан хүн УИХ д сууж байдаг, цаад зориолго нь өөрийнхөө хөрөнгийг тендер авч арвижуулах, мөнгө болчих юу байна хэмээн харж сэтгэуж явах гол ажилтай л хүн байх даа. НӨГӨӨ 0,07 га газар олдохгүй шүү

  40. баян хүмүүс төрийн өндөр ####бан туша####ыг ашиглан улам баяжих гэж л төрийн ####банд шун####тана, тэрнээс биш хүмүүсийн төлөө зүтгэх гэж биш, энийг нь МАН мэдэхгүй биш , мэдэхийн дээдээр мэдэж байгаа … улстөрийн ш####тгаанаар ингэж бичээгүй , би АН-ын хүн ч биш, үнэндээ бол АН ч гэсэн МАН-наас дээрдэх юм огт байхгүй болсон

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button