Сошиал трэндЭнтертайнмент

Ой тогтоолтын дэлхийн аварга Э.Лхагвадулам хойд хөршийнхнийг гайхшируулав

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар болон түүний охин Х.Ивээл (4 настай) болон ой тогтоолтын спортын өсвөрийн дэлхийн аварга, Дэлхийн 10 дээд амжилтыг эзэмшигч Э.Лхагвадулам нар ОХУ-ын “Россия-1” сувгийн "Гайхамшигт хүмүүс ” шоу нэвтрүүлэгт урилгаар оролцож байгаа.

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар болон түүний охин Х.Ивээл нар энэ сарын 8-нд даалгавраа амжилттай биелүүлсэн.

Харин дэлхийн аварга Э.Лхагвадулам өнгөрсөн бямба гарагт /2019.08.10/ тус нэвтрүүлгийн зураг авалтад оролцож, нэвтрүүлгийн багийнхнаас өгсөн даалгаврыг амжилттай биелүүлж, зочид болон үзэгчдийг гайхшируулсан байна.

Эргэн сануулахад, "Гайхамшигт хүмүүс ” шоунд өнгөрсөн жил Монголын оюун ухааны академийн ихэр тамирчин болох дэлхийн аварга эгч, дүү Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцсон. Тэд 1200 сарнайг таван минутад тогтоож, дээрх нэвтрүүлгийн зочид болон үзэгчдийг гайхшируулсан билээ. Харин дэлхийн аварга Э.Лхагвадулам, Х.Ивээл нарын оролцсон дугаар ирэх сард үзэгчдэд хүрнэ.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button