УЛС ТӨР

ҮАБЗ-ийн хурлаараа ковидоо ЯРЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт “МАН-ыг тараа” гэж ил гарсан бол өнөөдөр дахин өнөөхөө ярьж, Төрийн ордны гадна, Чингис хааны хөшөөний өмнө монгол дээл хувцастайгай гарч ирлээ. Тэр ард иргэдээ, тэдний эрүүл мэнд, амь насыг тэргүүн эгнээнд тавьсангүй.

Өнөөдөр Монголд МАН-аас чухал асуудал алга уу. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 26692 тохиолдол батлагдаж, 13772 хүн эдгэрч, 61 хүн нас барав. Энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэх нь тодорхой болов. Сүүлийн 10 гаруй хоног нас баралт өдөр алгасалгүй бүртгэгдлээ. ҮАБЗ-ийн гурван гишүүний хэн нь ч  эмгэнэл илэрхийлсэнгүй.

Улс төрийн агуулгатай, өөрсдийн ашиг хонжоог хөндөх асуудлаар хуралдахдаа цаг хугацаа, нөхцөл байдлыг үл хамааран хуралддаг ҮАБЗ он гарснаас хойш  огт хуралдсангүй. Он гарснаас хойш цар тахлын нөхцөл байдал ямар түвшинд байгааг бэлхнээ харсаар байж ямар ч үйлдэл хийсэнгүй. Хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Тэд ҮАБЗ-ийн хуралд улс төрийн өшөө авалт байдлаар хандаж ирснээс биш улс орон, ард иргэдийн эрх ашгийг хөндсөн, цаг үеийн шуурхай асуудлаар хуралдаж байсан удаагүй.

Өнөөдөр ҮАБЗ-ийн тэргүүн нь хоёр ч удаа гарч ирж, цар тахал биш улс төр ярьж зогсоог харахад үнэхээр ичгэвтэр байлаа. Сүүлийн хөл хорио гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ам гарсан энэ хэдэн хоног Монгол Улсын иргэд эцэг эхгүй, өнчин өрөөсөн хүүхдүүд шиг л байлаа. Цар тахалд нэрвэгдсэн бидэнд шинжилгээ өгөх цэг ч байсангүй. Вакцин тариулах газар ч байсангүй. Ямар ч зохион байгуулалтгүй болсон энэ улсад мэдээлэлгүй байгаа иргэд гудамжинд вакцин горьдож, оочирлоод зогсож байна.

ҮАБЗ-ийн гурван гишүүн нь шуудайд хийсэн үхрийн эвэр шиг, улс орны биш намын эрх ашиг харж асуудалд ханддаг улс манайхаас өөр байхгүй биз. Эцэстээ тэдний энэ улс төржсөн, дуусашгүй өшөө авалтын хохирогчид нь Монголын ард түмэн болж байна. ҮАБЗ-өөр улс төр биш коронавирус цар тахал ярихыг иргэд шаардаж байна.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-22 16:15

Өнөөдөр Одонтуяа гишүүн ковидын ттухай яръя гэсэн чинь Уих дахь МАН нам үгүй Цэцийн асууд�##�ыг хэлэлцье гэсэн дээ.Хэн нь ард иргэдээ бодьёо гээд хэн нь улс төр хөөгөөд байгаа нь харагдаж байна

зочин
зочин
2021-04-22 16:57

Юуг хүлээх билээ. Мэргэжлийн түмэн хүн, байгууллага, коммисс ажиллаж байхад шүү дээ

Ард
Ард
2021-04-22 17:01

ҮАБЗ ХУРАЛДАЖ ЧАДАХАА БАЙСАН ГЭСЭН ШҮҮ ДЭЭ УИХ ДАРГА ЕРӨНХИЙ САЙД ХОЁР ХУРАЛ ЗАРЛААД ИРДЭГГҮЙ ТЭГЭЭД ХУРАЛДАЖ ЧАДАХГҮЙ ИХ УДАЖ БАЙГАА ГЭСЭН ШҮҮ ЁРӨНХИЙЛӨГЧ ТЭГЖ ЯРЬЖ БАЙСАН ШҮҮ ДЭЭ НАМЫН ХОРЬ НАЙРУУЛААД ЗАВГҮЙ БАЙХАА АРД ОЛОН ОРХИГДСОН

и
и
2021-04-22 17:26

Үндэсний аюулгүй байдлаа хур�##�дуцлахгүй байна гэдэг арай юу.нам ер нь юу юм ийм нам байх бол тараах хэрэгтэй.төрийн дээр гардаг л�##�руудыг

Зочин
Зочин
2021-04-22 18:06

Khuraldaj chadakhgyi ee. Khuraldaad ch oligtoi shiidver gargaj chadakhgyi. Khuviin ashig sonirkholoo l yaridag bz dee. Erunkhiilugchiinkhuu songuuliig l yarikhaas bish ard tymen, uls ornii amidral tedend khamaagyi shyy dee.

олон
олон
2021-04-22 18:44

Баттулгаас нөгөө 2 нь айгаад хур�##�даж чадахаа байчихаж Монгол төр дампуурлаа ковид болхоо байв ийм үед л ҮАБЗ хур�##�даж асуудлуудаа шийдмээр юм арай л дампуу 3 өндөрлөгтэй ард олон хэцүүдлээ

Иргэн
Иргэн
2021-04-22 20:50

Гансүх жeнко 2 өдөр бүр хур�##�даж байгаа гэсэн шүү

Холбоотой мэдээ

Back to top button