ДЭЛХИЙ

COVID-19| Энэтхэг улс халдвараар нас барагсдаа оршуулж дийлэхгүйд хүрчээ

Энэтхэг улс сүүлийн 24 цагийн турш коронавирусийн 314835 шинэ тохиолдол бүртгэжээ. Энэ нь нэг өдөрт илэрсэн тоогоор дэлхийд тэргүүлсэн үзүүлэлт байв. Мөн Энэтхэгт өнгөрсөн 24 цагийн дотор 2104 нас баралт бүртгэгдсэн нь тус улсад “КОВИД-19”-өөр хамгийн их хүн нас барсан өдөр болжээ.

Одоогийн байдлаар БНЭУ нийтдээ 16 сая “КОВИД-19”-ийн тохиолдол бүртгэн авч, дэлхийд хоёрт жагсаж байгаа юм. Тус улсад цар тахлын хоёр дахь давалгаа өрнөж байгаа бөгөөд томоохон хотуудын эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больжээ. Ачаалал хэт ихэдсэн тул хүчилтөрөгчийн хомсдол үүсэж, үүний улмаас олон хүн амь насаа алдсан байна.

“Reuters” агентлагт мэдээлснээр нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн оршуулах ёслол хийхийн тулд хэдэн цагийн турш хүлээж байгаа аж. Дели хот дахь нэгэн оршуулгын газар ачааллаа дийлэхээ больж, машины зогсоолоо чандарлах газар болгон ашиглах эхэлжээ. Хүчилтөрөгчийн томоохон асуудал Дели хотод үүссэн бөгөөд өнгөрсөн пүрэв гарагт (2021.04.22) хэд хэдэн эмнэлгийн нөөц бүрэн дууссан байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button