НИЙГЭМ

“Гар утсанд нь мэдэгдэл ирээгүй иргэд дархлаажуулах цэгт ирж, ачаалал үүсгэж байна”

БНХАУ-аас 600.000 тун Вероселл вакцин татан авч байгаатай холбогдуулан хүн амын дархлаажуулалтыг өнөөдрөөс эхэлж, өдөрт 60.000 орчим иргэнийг дархлаажуулахыг мэдэгдээд буй.

Манай сурвалжлах баг дархлаажуулах ажил хэрхэн явагдаж буй тухай мэдээллийг Сүхбаатар дүүрэгт байрлах Монгол гуравдугаар сургуулиас шууд лайв тодруулга авч та бүхэндээ хүргэж байна.

Монгол гуравдугаар сургуулийн урд байрлаж буй явуулын дархлаажуулах цэгт ажиллаж буй ажилтны хэлж буйгаар:

“Дархлаажуулалт эхэлсэн өдөр иргэдийн идэвхи сайн байна. Төдий хэрээр ачаалал их байна. Манай явуулын цэгийн хувьд өглөө 10.00 цагаас хойш 70 орчим иргэнийг дархлаажуулааж байна. Ачаалал их байгаагаас иргэд бага зэрэг бухимдаж байна. Мөн иргэд зайгаа барьж чадахгүй байна. Хэчнээн шаардлага тавьж байгаа ч, иргэд зай барих тал дээр асуудалтай. Мөн дархлаажуулалтад хамрагдаж буй иргэд солих амны хаалттай ирэх хэрэгтэй. Вакцин хийлгэлээ гээд шууд дархлаа суухгүй гэдгийг анхаарах хэрэгтэй байна. Иргэдийн мэдээлэл бага байгаагаас гар утсанд мэдэгдэл ирээгүй үед дархлаажуулах цэгт ачаалал үүсгэж байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button