Нийгмийн

ХАА-н тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх, гаалийн татварыг хөнгөлөх хууль батлагдлаа

Халдварын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлж үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн чуулганаар хэлэлцэж, баталлаа.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө. Харин Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хэрэгжих юм.

Ийнхүү дээрх хоёр хууль батлагдсанаар газар тариалангийн үйлдвэрлэлийн өсөлтийг тогтворжуулан тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, шинэ дэвшилтэд техник технологи нэвтрэх, байгаль орчинд ээлтэй аргаар газар тариалан эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжин иргэдээ эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах нөхцөл бүрдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-23 14:26

П.издаануудаа хүн амын орлогын �##�бан татварыг тэглэээээ

Холбоотой мэдээ

Back to top button