НИЙГЭМ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 1-3 насны ЗУРГААН хүүхэд усанд живж амиа алджээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хүйтний эрч нэгэнтээ суларчээ. Урин хавар ирж гол, мөрөн, нуур цөөрөм гэсэж, шар усны үер бууж тогтоол ус үүсэх энэ цаг үед иргэд усанд живж амь насаа алдах тохиолдол цөөнгүй бүртгэгддэг. Энэ жилийн хувьд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан нялх балчир, идэр залуу, настан буурал гэлтгүй гэртээ байгаа.

Гэтэл сүүлийн 4 хоногт буюу 2021.04.19-22-ны өдрүүдэд 1-3 насны 6 хүүхэд гол, тогтоол усанд живж нас барсан байна. Тодруулбал: Завхан аймгийн Цагаан-Хайрхан, Ховд аймгийн Үенч, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Төв аймгийн Мөнгөнморьт, Сэргэлэн сумдын нутагт дээрх тохиолдлууд бүртгэгдлээ. Үүний хамгийн том шалтгаан нөхцөл нь эцэг эхийн буруутай үйл ажиллагаа буюу хүүхдүүдээ тавих хараа хяналтаа сулруулсантай салшгүй холбоотой юм. Иймд иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж эрсдэл бүү дагуулаарай. Хүүхдийг эрсдэлээс хамгаалахад эцэг, эхчүүдийн хараа хяналт хамгийн чухал байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

yu vee korona tsaashaa yum bishuu deer 7 hun ungursun gsen ingej olnooroo unguruud bval hun uldeh yumuu aimar yum

зүгээр л угаагч
зүгээр л угаагч

хуулагч

Холбоотой мэдээ

Back to top button