НИЙГЭМ

Н.Учрал: Хүн амьд явна гэдэг л хамгийн том аз жаргал

УИХ-ын гишүүн Н.Учрал "Карентин-14” шоу нэвтрүүлгийн үеэр дүрст дуудлагаар холбогдож, ард түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр: “Элэг нэгт монгол ахан дүүс та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг мэндчилье. Миний хувьд маш хүнд өдрүүдийг өнгөрүүллээ. Энэ хугацаанд би хүн гэдэг амьтан бол амьдрахын сайхныг амьдарч байхдаа мэддэггүй мөртлөө амьдралд маш их хайртай, өвчин зовлонд сөхрөхгүй гэж хичээдэг юм байна гэдгийг ойлгосон. Амьдарч байх хугацаандаа хайр түгээж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, амьдралын сайхныг мэдрэх нь хамгийн том утга учир, аз жаргал юм байна гэдгийг мэдэрлээ. Хүн амьд явна гэдэг л хамгийн том аз жаргал. Ямар ч их мөнгө, эд хөрөнгөөр худалдаж авч чадахгүй зүйл бол эрүүл мэнд гэдгийг хэлэхийг хүсэж байна. 

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хамт олонд маш их баярлалаа. Та бүхний миний төлөө гаргасан сэтгэлийг зүтгэлээр хариулахын тулд цаашид хичээх болно. Мөн миний төлөө сэтгэлээ чилээсэн, миний төлөө сүүн цацлаа өргөж байсан олон эхчүүдийн сайхан сэтгэлийн хариуд би  эрүүл саруул байж, эхлүүлсэн олон ажлуудаа дуусгаж, эх орондоо элэг бүтэн амьдрах бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллах болно. Та бүхэндээ хайртай шүү” гэсэн юм.  

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-23 18:06

Ашгүй дээ. Эдгээд ирсэн чинь сайн байна. Одоо биеэ сайн бодоорой.

Зочин тэтгэвэр
Зочин тэтгэвэр
2021-04-23 19:06

Хурдан эдгэрэхийг хүсье. Биеээ сайн бодоорой.

Зочин
Зочин
2021-04-23 21:35

Нойр булчирхайгаа солиулсан юм байх даа ?

Энхээ
Энхээ
2021-04-23 22:09

Эрүүл болж хүнд хэцүү өвчнөөс с�##�санд баяр хүргэе. Олон түмэнд хэрэг болох санаачилсан ажлаа үргэлжлүүлээрэй.

Иргэн
Иргэн
2021-04-23 23:40

Эрүүл мэнд шиг чух�##� зүйл байхгүй. Учр�##� гишүүндээ монголын
ард түмэн санаа тавьж эмчлүүлээд эдгэрээд ирнэ гэдэгт итгэж хүлээжбайсан шүү. Одоо биеэ сайн анхаарч эмчлүүлж байгаарай. Хүн эрүүл байж гэмээнэ өөртөө ард түмэндээ хэрэгтэй зүйлийг хийнэ шүү.Эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгаарай.

Freeman
Freeman
2021-04-24 12:30

Дү гийн зээлээ төлсөн үү тэгвэл үйлийн үр чинь нимгэрнэ

Freeman
Freeman
2021-04-24 12:31

Эд
ү гийн зээлээ төлсөн үү тэгвэл үйлийн үр чинь нимгэрнэ

Холбоотой мэдээ

Back to top button