ДЭЛХИЙ

Япон улс Токио болон хэд хэдэн муждаа онц байдал тогтоолоо

Япон улс коронавирусийн халдварыг тогтоон барихын тулд Токио хот, Осака, Кёото болон Хёого мужуудад ирэх ням гарагаас тавдугаар сарын 11 хүртэл онц байдал тогтоолоо. Тус улсын эрүүл мэндийн сайдын хэлснээр Осака, Хёого мужид шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 80 хувь нь Их Британид анх илэрсэн коронавирусийн төрлөөр үүссэн байна.

Пүрэв гарагийн байдлаар Японы халдварын голомт болсон Осака мужид “КОВИД-19”-ийн хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг хэвтүүлэх эмнэлгийн оргүй болжээ. Япон улс вакцинжуулах хурдаар бусад улстай харьцуулахад удаан байгаа бөгөөд нийт хүн амын нэг хувийг л дархлаажуулсан аж.

Маргаашаас үйлчилж эхлэх энэхүү шийдвэр нь Япон улсын гурав дахь удаагаа тогтоож буй онц байдал юм. Энэхүү онц байдал нь Японд хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг “Алтан долоо хоног” гэж нэрлэгддэг баярыг давхцуулан тавигдаж байгаа. Халдварын нөхцөл байдал сайжрахгүй бол онц байдлыг сунгана хэмээн халдварт өвчний мэргэжилтэн Шигэрү Оми хэлжээ.

Эх сурвалж: Kyodo news

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button