ДЭЛХИЙ

Адольф Гитлерийн хувийн эд зүйлсийг дуудлага худалдаагаар заржээ

Австрали улсад Адольф Гитлерийн хувийн эд зүйлсийг ням гарагт (2021.04.18) дуудлага худалдаагаар зарсан байна. Тус дуудлага худалдааг “JB Military Antiques” явуулсан бөгөөд Гитлерийн тамхины сав 29 мянган ам.доллар, үсний сам 19 мянган ам.доллар хүрчээ. Нийтдээ найман барааг “JB Military Antiques” худалдаалсан байна.

Тамхины сав

Зарагдсан бусад хэрэгслүүдээс дурдвал түүний цагаан металл толь 15 мянган ам.доллар, сүмсний сав 11.5 мянган ам.доллар,гутлын сойз 13 мянган ам.долларын үнэ хүрсэн аж. Зарагдсан бүх хувийн хэрэгслүүд дээр  “AH” гэсэн Гитлерийн нэрийн товчлолтой байжээ. Зарим хүн энэхүү дуудлага худалдааг ихэд шүүмжилсэн аж.Тухайлбал Гүтгэлгийн эсрэг коммисийн захирал Двир Абрамович “Хэрвээ Гитлер амьд байсан бол, тэрбээр JB Military Antiques-д худалдаа хийснийх нь төлөө талархах байсан” хэмээжээ.

Харин “JB Military Antiques”-ийн захирал Жейми Блевитт хэлэхдээ тус худалдаа нь зүгээр л бизнес, ямар нэгэн улс төрийн байр суурь байхгүй гэсэн байна.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button