НИЙГЭМ

Ханх суманд 4.2 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 353 км-т, сумын төвөөс урд зүгт 47 км-т Оёг хэмээх газарт 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 22:39 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т өчигдөр 22:46 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус сумын иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, тухайн газар нутагладаг малчдад мэдрэгдсэн, ямар нэгэн хохирол учраагүй гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button