ДЭЛХИЙ

Есөн жилийн турш нэг найз залуутай байсан Австрали ихрүүд

Австрали улсын иргэд болох Анна болон Люси ДеСинк нар ижил хувцаслаж, хамтдаа цагийг үргэлж өнгөрүүлдэг бөгөөд хамгийн хачирхалтай нь есөн жилийн турш нэг найз залуутай байжээ. Тэд өөрсдийгөө дэлхийн хамгийн ижил ихрүүд хэмээн нэрийддэг бөгөөд 40 настай найз залуу Бен Бирнээс зэрэг жирэмсэн болохыг хүсдэг аж.

Дэлхийн хамгийн ижил ихрүүд тэд Америк телевизийн реалити шоунд орж байгаа юм. Тэрхүү цуврал нэвтрүүлгийг  “TLC” суваг хийж байгаа бөгөөд “Extreme Sisters” нэртэй цацагдах аж. “Extreme Sisters” нэвтрүүлэгт эгч дүү ДеСинк нартай цуг дөрвөн ихэр оролцоно.

Тус цувралд орж байгаа талаар Люси “Confidential” сайтад ярилцлага өгөхдөө “Бид өөрсдийн хайрын түүхээ харуулахад бэлэн байна. Үнэндээ хэлэхэд биднээс илүү туйлширсан ихрүүд байхгүй” гэсэн байна. “Extreme Sisters” цувралын трэйлер дээр ДеСинкийн эгч дүүс “Бид өөрсдийгөө нэг хүн гэж боддог” хэмээжээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button