ДЭЛХИЙ

“Pfizer” компани Ковидийн эсрэг эм туршиж байна

“Pfizer” компани бүтээсэн Ковидоос сэргийлэх эмээ АНУ болон Бельги улсад туршиж байгаа аж. Одоогийн байдлаар вакцинаас өөр “КОВИД-19”-өөс сэргийлэх эм байхгүй бөгөөд хэрвээ нэгийг бүтээвэл цар тахлыг зогсооход тус болох билээ.

“PF-07321332” нэртэй вирусийн эсрэг эмийг “КОВИД-19”-ийн хүнд хэлбэрээр өвчлөхөөс сэргийлэх зорилгоор хүмүүст өгч болох аж. Энэхүү эмийг вакцин сайн үйлчилдэггүй хүмүүст эсвэл коронавирусийн тэсвэртэй хувилбар гарч ирэхэд хоёрдогч хамгаалалт маягаар ашиглах боломжтой.

Одоогийн байдлаар тус эмийн клиникийн анхан шатны туршилтад 60 хүн оролцож байгаа бөгөөд тавдугаар сарын 25-ны өдөр туршилт нь дуусах аж.Энэхүү туршилтаар эм аюулгүй гэдэг нь батлагдвал илүү том судалгаа явуулахаар төлөвлөжээ. “The Telegraph” сайт “PF-07321332” эм 2021 оны сүүл гэхэд бэлэн болох магадлалтай хэмээн мэдээлсэн байна.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button