Нийгмийн

АМНАТ-аас “айж” гэрээгээ зөрчсөн “Страто” “Эрдэнэс тавантолгой”-г шүүхэд өгчээ

“Эрдэнэс тавантолгой” компаниас нүүрс худалдан авч, угааж, улмаар экспортолдог “Страто” компани олон хууль зөрчдөг, З.Энхболдын хамаарал бүхий компани гэх мэдээллийг өнгөрсөн 2020 оны гуравдугаар сард эдийн засагч Н.Наранбаатар ярьж гарч ирж байв.

Тэрбээр “Страто компани 2015 оны долдугаар сард байгуулагдсан бөгөөд 2015 оны дөрөвдүгээр сард З.Энхболд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг унагаж, “Эрдэнэс таван толгой” ХХК-нд 30 сая тонны хүчин чадал бүхий баяжуулах үйлдвэр барих боломжийг хаасан.  Эдийн засгийн тооцоогоор үүнээс болж, 11 тэрбум ам.долларын экспортын орлого хийх, үндсэн тооцооноос алдагдсан боломж нь 8,4 тэрбум ам.доллар байна. Гэрээг унагаснаас хойш хоёр сарын дараа байгуулагдсан “Страто” компани өнөөдөр “Эрдэнэс Таван толгой” ХХК-ий  нүүрсийг угааж, ашиг хийж байгаа” гэхчлэн ярьж байв.

-АМНАТ-ЫН ТАТВАР ТӨЛӨХ БОЛСОН УЧРААС “СТРАТО” ГЭРЭЭНИЙ ҮҮРГЭЭ ЗӨРЧИЖ, НҮҮРС ТАТАЛТАА ЗОГСООЖЭЭ-

Хамгийн сүүлд “Страто” компани Эрдэнэс тавантолгой компанитай 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нүүрс худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. Ингэхдээ Эрдэнэс тавантолгой ХК нь нийт 150 000 тонн нүүрсийг  4-6-р сард тус бүр 50000 тонноор, нэг тонныг нь 72 ам.доллароор тооцон зохих төлбөрийг урьдчилан шилжүүлэн авч, харилцан тохиролцон гэрээлжээ.

Түүнээс гадна нүүрс ачилтын талаарх үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой гүйцэтгэлийн баталгаа 150000 ам.долларыг Эрдэнэс тавантолгой компанийн дансанд шууд байршуулахаар тохиролцжээ. Улмаар “Страто” компани тохиролцсон ёсоороо  нүүрсний мөнгө болон барьцаа 150000 ам.долларыг Эрдэнэс тавантолгой ХК-ийн данс руу шилжүүлжээ. Улмаар гэрээний хүрээнд дээрх нүүрсээ татан авсан байна.   

Түүнчлэн наймдугаар сард нь нэмэлт гэрээ байгуулж, дахин 150000 тонн нүүрс худалдаж авахаар гэрээ байгуулжээ.

Гэтэл 2019 оны 11-р сард УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсантай холбоотойгоор “Страто” компани гэрээний үүргээ биелүүлэхгүй, нүүрс татан авалтаа зогсоожээ. Учир нь уг хуулиар “Страто” компани АМНАТ-ын төлбөр төлөхөөр болсон юм.

Үүнийгээ тайлбарлахдаа “АМНАТ-ыг олборлогч төлдөг болохоос борлуулагч төлдөггүй юм. Ард түмний баялгийг авчихаад олборлогч татвар төлөх ёстой. Бүх татвар нь шингэсэн бүтээгдэхүүнийг авч бид боловсруулдаг. Борлуулалтын үнэ дээр 5.5 хувийн татвар ногдчихож байгаа юм. АМНАТ-ын хууль боловсруулах үйлдвэрүүдийг нядлах бодлого болсон.

Улмаар гэрээнд заасан нүүрс ачилтын талаарх үүргээ хэрэгжүүлээгүй нь өөрөөс нь шалтгаалаагүй, ашигт малтмалын нөөц ашигласны татварын талаарх хууль тогтоомжид гэнэтийн өөрчлөлт оруулснаас татвар төлөгч болсон нь бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, урьдчилан тооцоолоогүй нөхцөл үүссэн хэмээсэн байх юм.

-СТРАТО 150 МЯНГАН АМ.ДОЛЛАР АВАХ ГЭЖ, ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ӨГӨХГҮЙ ХЭМЭЭН ШҮҮХДЭЖ БАЙНА-

Улмаар гэрээний үүргээ биелүүлээгүй, нүүрс худалдан авалтаа зогсоосон атлаа анх гэрээ байгуулахдаа барьцаанд тавьсан 150 мянган ам.доллараа эргүүлэн авахаар шүүхэд хандсан байх юм.

Анхан шатны шүүхээс “Страто” ХХК-ийг гэрээний үүргээ биеүүлээгүй учраас Эрдэнэс тавантолгой ХХК 150000 ам.долларын барьцаа хөрөнгийг буцааж өгөх шаардлагагүй гэж шийдвэр гаргажээ.

Харин давж заалдах шатны шүүхээс гэрээний хүрээнд эхний 150 мянган тонн нүүрсээ татан авсан, үлдсэн 150000 тонны гэрээний үүргээ зөрчсөн учраас барьцаанд тавьсан 150000 мянган ам.долларын талыг нь өгөх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл “Страто” ХХК барьцаанд тавьсан мөнгөнийхөө 50 хувь болох 75000 ам.долларыг авахаар болсон юм.

Гэвч тус компани  75000 биш 150000 ам.доллараа бүтнээр нь авах гэж, харин Эрдэнэс татантолгой ХХК 150000 ам.доллар өгөх боломжгүй гэж Дээд шүүхэд дахин гомдол  гаргаад байна. Шүүх хурал маргааш буюу энэ сарын 30-нд товлогдоод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Вирус
Вирус
2021-04-29 08:27

Зика вирусын энэ компани нээрээ юу болсон бэ

Зочин
Зочин
2021-04-29 10:05

Үнэхээр тэнэг юм.Энхболдынх байна уу хэнийх байна .Угааж баяжуулж гаргая гээд гэрээ хийжээ.Гэтэл 5 толгойгоос /АМНАТын үнэ шингэсэн нүүрс авч угаагаад/гаргахдаа дахиад АМНАТ ТӨЛНӨ.Тийм тэнэг дахин давхар АМНАТ төлдөг юм гэж хаана.байсан юм.Үүнээс болж боловсруулах үйлдвэр хөгжихгүй байгаа шүү.Ж:нь зэс боловсруулж цувим�##� үйлдвэрлэхэд давхар АМНАТ төлөхөөр байгаа юм.Давхар АМНАТ төлсөн зэс гадаадаас худ�##�даж авснаас үнэтэй тусаж байхад хэн боловсруулах үйлдвэр барья гэх юм,хэн нүүрс угаах юм вэ.5 толгой АМНАТаар д�##�имдуулж төртэй нийлж дээрэм хийж байгаа юм байна гэж ойлгов

Зочин
Зочин
2021-04-29 10:09

Төр дээрэмчин болжээ.Давхар АМНАТ монголын хөгжилийг хойш чангаана шүү.Хятадууд угаагаад ашиг олдог боломжтой л хууль юм даа.Үнэн тэнэг хууль

Түлээ түлэгч
Түлээ түлэгч
2021-04-29 21:35

Үнэн тэнэг хууль бна. Энхболд нь байна уу өөр хэнч байсан хэлмэгдэхээр юм бна. Ж нь би гоожингоо төлж мод бэлтгэсэн хүнээс түлээний мод авахдаа үнэ нь дээр нь бас гоожин төлөх болох нь ээ. Төсөвөө хийж чаддаггүй Сангийн яам л хууль хийсэн байх даа

Зочин
Зочин
2021-04-29 21:42

Эрдэнэс 5 толгой ХХК-тай биш тэнэг хууль төсөлдсөн ЗГ-ыг шүүхэд өг. Дээр доргүй үйлдвэрлэл хөгжихгүй байна гээд гайхаад байдаг. Ийм л "бодлого" нэртэй юмнаас болж байгаа юм

Холбоотой мэдээ

Back to top button