Н.Ганибал: Шинжлэх ухаанч байдлаар хандсан бол ийм байдалд хүрэхгүй байсан
УИХ-ын өнөөдөр /2021.04.29/-ийн нэгдсэн чуулган дээр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Монгол Улсад үүсээд буй коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний явц, үр дүнгийн талаар” мэдээлэл өгч, гишүүд асуулт тавив.
Энэ үед УИХ-ын гишүүн Н.Ганибал: “Өнгөрсөн жилийн цагаан сараас Засгийн газар, УИХ-ын гишүүд Ковидын бэлтгэл хангуулах том хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Уг нь Монгол Улсын хэмжээнд бэлтгэл хангахад 800 тэрбум төгрөг л хангалттай байсан юм билээ. Жишээлбэл, 21 аймагт 300 ортой эмнэлэг, Улаанбаатарт 10 эмнэлэг барихад л нийт 500 гаруй тэрбум төгрөг болно. Уушги орлуулах аппарат гэхэд л Монгол Улсын хэмжээнд нэгхэн байна гээд байх юм.
Түүнээс 100 ширхэгийг 37 тэрбумаар худалдаад авчихсан байсан бол өнөөдрийн хүндрэлүүд гарахгүй байх байсан. 200 орчим тэрбум төгрөгөөр хамгийн үнэтэй Frizer вакциныг нь худалдаад авчих боломж байсан. Харамсалтай нь, энэ бэлтгэл ажлыг хангаагүйгээс өнөөдөр нөхцөл байдал хүндрээд байна. Шинжлэх ухаанч байдлаар асуудалд хандсан бол өнөөдрийн энэ байдалд хүрэхгүй байсан” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
чи гишүүн биздээ оролцогүй юу хийж байсан юм.эд нар дандаа ингэж хуцна
Unen sh dee. Sain heleerei Gani. Ard bid ch suhruhud oirhon bna. Esvel bosoj magadgui.