Нийгмийн

Х.Болорчулуун сайдаас ажлаа хийхийг шаардав

УИХ-ын чуулганы 2023.12.15-ны өдрийн нэгдсэн хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар гишүүд Монгол Улсад өвөлжилтийн нөхцөл байдал зудаас хамгаалах талаар ихээхэн асуудал хөндөж ярьцгааж байна. Энэ үеэр Н.Ганибал гишүүн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг хариуцсан салбарын ажлаа хийхгүй байгааг тодотголоо.

Тэрбээр “Өвөлжилтийн асуудал үнэхээр хүнд байна. Цаг хугацааны хувьд өдөр тутам ярьж байгаа ч шийдэл гаргахгүй бол болохгүй байна. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг АН-ын бүлэг дээр дуудаж “Асуудлаа ярья,  УОК ямар шийдвэр гаргавал энэ хүндэрсэн нөхцөлийг даван туулах юм вэ” гээд санал солилцох гэсэн ирээгүй. Дээрээс нь Байгаль орчны байнгийн хороо дээр Х.Болорчулуун сайд мөн л ирээгүй. ХХААХҮ-ийн салбарын асуудлыг тэгээд хэнтэй ярих вэ. Өнөөдөр энэ асуудлаа яриад шийдвэрүүд гаргуулаад явах ёстой хүн биз дээ. Ярьж, хэлэлцэхгүй байна. Ямар хариуцлага тооцох юм. Асуудал үүсвэл яах юм. Өвөлжилтийн талаарх өмнөх арга хэмжээнүүд ямар түвшинд байгааг бас сонсмоор байна” гэдгээ илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинзочин
Зочинзочин
2023-12-15 12:47

АН-ынхан тог тасрана гэхээр ямар их баярлана вэ, бензин тасрахад баярладагаасаа ч илүү их хөөрцгөөх юм, нөгөө түгжрэл ихсэх, утаа ихсэхэд баярладагаасаа ч илүү шүү, эд нар хүн мөн үү, мөн бол лав л монгол хүн биш ээ

Зочин
Зочин
2023-12-15 13:09

Идэж уугаад завгүй байхад хуцацгаа

хүннү
хүннү
2023-12-15 15:03

Сонгууль дөхөөд ирхээр энд тэндээс л гас�##�ж гангинах юм? Эртхэнээс олигтойхон хуцаад өгөхгүй. Та нар олигтойхон байсан бол наад банхарууд чинь сүүлээ хавчихгүй юу.

Зочин
Зочин
2023-12-15 18:27

Эни йг буудчих, мах заав�##� нөөцөл, сар сардаа махаа авдаг юм, улныхан, энийг бууд

Зочин
Зочин
2023-12-15 21:42

Монголд л нэг иймэрхүү новшнууд л сайд хийхээр энэ улс орон яах уу

Холбоотой мэдээ

Back to top button