ДЭЛХИЙ

Байден: Энэ миний хариулах сүүлийн асуулт, би үнэхээр асуудалд орох нь

Ерөнхийлөгч Байден өнгөрсөн мягмар гарагт (2021.04.27) сэтгүүлчдийн хэдэн асуултад хариулжээ. Тэрбээр вакцинд хамрагдсан болон хамрагдаагүй хүмүүст зориулж гаргасан холбооны удирдамжийн талаар ярьсныхаа дараа асуултад хариулсан байна.

Түүнээс Энэтхэг иргэдэд вакцин илүү хурдан хамрагдахад туслах талаар асуухад тэрбээр “Намайг уучлаарай, Энэ бол миний хариулах сүүлийн асуулт, би үнэхээр асуудалд орох нь” гэжээ. Жо Байден Ерөнхийлөгч болсноосоо хойш нэг л удаа ганцаарчилсан хэвлэлийн бага хурал хийж хэд хэдэн удаа мягмар гарагийнх шиг төлөвлөгөөний бус үед асуултад хариулж байсан.

Байдены хэлсэн зүйлийг шүүмжилж нэгэн Твиттер хэрэглэгч “Байденаас асуулт асуусны дараа тэр АНУ-ын Ерөнхийлөгч байж асуудалд орох нь гэж хариулсныг би ойлгохгүй байна” хэмээжээ.

Эх сурвалж: Foxnews

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button