Нийгмийн

Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг хамгаалах байранд авчээ

Өчигдөр /2021.04.29/ цахим сүлжээнд Д.Б гэх нэгэн эмэгтэй хүчирхийлэлд өртөж, гэмтэл авсныхаа дараа лайв бичлэгийг хийсэн. Тэрбээр "Хэрвээ би тэнд үхсэн бол хэн ч мэдэхгүй учраас баримт үлдээж байна” хэмээсэн билээ.

Тэрбээр маргааш нь хийсэн бичлэгтээ "Хуучин найз залуу нь ална гэж сүрдүүлээд, зодсон. Ийм аймар харгис нийгэмд амьдрахаас айж байна. Өөр найз охинтой болсон бол дахиад битгий ир, намайг тайван орхи гээд хэлэхэд зодсон. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан” гэх агуулгаар ярьсан билээ. Тэгвэл эл хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгалтын ажил эхлүүлж, хохирогч эмэгтэйг хамгаалах байранд авчээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button