ВИДЕО КОНТЕНТЯрилцлага

АМЬДРАЛЫН НОМ | Жанчивын Галбадрах

Ном хэмээх зүйл амьдралынх нь салшгүй хэсэг болсон хүмүүс байдаг. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс болох номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг гэдгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзлэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Эгүүр.мн сайт “Амьдралын ном” буландаа урьж байна.

Бид энэ удаа “Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч, Боловсрол судлалын доктор Ж.Галбадрахыг урилаа. Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрэх юм.

-ЭНЭ НОМ МИНИЙ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛЖ, СУРГУУЛИЙН МААНЬ ӨНӨӨГИЙН ТӨРХИЙГ БИЙ БОЛГОХОД ТУСАЛСАН-

-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар номыг нэрлэх вэ?

-“Good to Great” буюу “Сайнаас агууд дэвшихүй” номыг нэрлэмээр байна. Энэ ном “Менежментийн библи” гэж ч гэж нэрлэгддэг. “Шинэ монгол” сургуулийг байгуулснаас хойш уншиж, эрч хүч авч байлаа. Энэ ном миний амьдралыг өөрчилж, дэвшил авчирсан. Сургуулийн маань өнөөгийн төрхийг бий болгоход тусалсан.

-Амьдралд тань хүчтэй нөлөөлсөн уг номтой хэзээ, хэрхэн танилцаж байсан бэ?

-2010 онд “Шинэ монгол” сургууль маань арван жилийнхээ ойг угтаж байлаа. Яг тэр үед дараагийн 10 жилд ямар зорилго тавих вэ?, сургууль маань яаж хөгжих ёстой юм бол? гэсэн мухардалд орчихсон байхад энэ номыг том охин Г.Тогос бэлэглэж байсан юм. Төрсөн өдрөөр минь “Энэ ном таалагдана. Цаашид яах вэ гэдэгт эргэцүүлэлд тань хариулт өгнө” гэж хэлээд бэлэглэж байлаа.

Анх уншихад бол номондоо орно гэдэг шиг л юм болсон л доо. Их гоё юм. Унших бүрд л шинэ ном уншиж байгаа юм шиг санагддаг, шинэ санаа төрдөг. 2010-2015 оны хооронд энэ номыг маш их уншсан. Сард нэг удаа уншдаг байсан. Энэ номонд сайн компаниуд хэрхэн агуу болсон тухай түүх бий. Тэр компаниудын зарчмаар манай сургууль хөгжсөн байхгүй юу. Хөгжихийн тулд энэ номыг бүх багш нартаа уншуулсан. Хэлэлцүүлгийг нь үе шаттайгаар хийсэн. Хүүхдүүд хүртэл уншаад эргэцүүллээ бичсэн. Тэгж бид үнэлэмжээ нэгтгэсэн. Тэгээд дараагийн 10 жилд “Шинэ монгол” сургууль сайнаас агуу руу зорино хэмээн зорилго тавьсан.

Энэ номонд агуу болсон 11 компанийн удирдагчид яаж тавдугаар түвшиний удирдагч болсныг жишээ аваад биччихсэн байдаг юм. Тэдгээрийг уншиж надад адил төстэй чанар бий юу, байхгүй бол би яах ёстой гэж боддог. Тавдугаар түвшиний удирдагчийг энэ номонд даруу, эрч хүчтэй байх ёстой гэж тодорхойлсон байгаа юм. Эдгээрийн зарим шинж чанарууд нь надад байгаа ч гэсэн энэ номыг уншаад өөрийгөө голсон. Тэгээд тавдугаар түвшиний удирдагч хайсан. Хайж яваад П.Наранбаяр гэж залууг олсон. Тэгээд П.Наранбаяртаа “Сайнаас агууд дэвшихүй” номоо мөн уншуулсан.

Мөн энэ номноос тавдугаар түвшиний удирдагчид зүгээр ажиллаад байхаас гадна байнга тасралтгүй суралцаж байдаг гэдгийг ойлгосон. Одоо би өөрөө оюутан болсон. Японы Ногаяагийн их сургуульд доктор хамгаалж байгаа.

–Уг ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?

-Номыг нээхэд “Сайн байх нь агуугийн дайсан” гэсэн үг бий. Энэ үг миний оюун санаанд өөрчлөлтийг авчирсан. Ерөөсөө ханаж болохгүй юм байна шүү. Нийгмийнхээ өмнө үүрэг хүлээх ёстой юм байна шүү гэдгийг ойлгож, бусад ерөнхий боловсролын сургуулиудад туршлагаасаа хуваалцаж, өөрчилье гэж бодсон. Энэ бодлоос улбаалаад “Төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” нэртэй төсөл хэрэгжүүлж байна. 117 сургуулиас санал ирж, 8 сургуулийг сонгож авсан. Чухам ямар сургуулиудыг сонгож авсан юм бэ гэж гайхаж байж магад. Сумын төвийн хоёр сургууль, аймгийн төвийн хоёр сургууль, хотын захын хоёр сургууль, хотын төвийн хоёр сургуулийг сонгож авсан. Ковид гарчихсан ч гэсэн долоо хоног бүрийн Лхагва гарагийн 14:00 цагаас сургуулиудын багш, захирал нартай онлайнаар уулзаж, байна. Би тэдэнд “Шинэ монгол” сургуулийн 10 тэргүүн туршлагаас хуваалцаж байгаа. Тэд ч хүссэнээ асууж байна.

-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?

-Зарааг энэ номонд их гоё дүрсэлдэг юм... Үүрнээсээ гараад идшиндээ явлаа гэхэд өөр тийш хазайлгүй, яг л явж байсан замаараа явна. Харин үнэг байсан бол замдаа маш олон зан гаргана. Үнэг шиг байхгүй шүү, зараа шиг бай хэмээн энэ ном бидэнтэй “ярьдаг” юм.

Тиймээс “Зарааны концепц”-ийг л эшлэмээр байна.

“Та энэ ажлыг хийх төрөлхийн, бүр бурхнаас заяасан авьяастай. Энэ авьяасаа ашиглаад та хамгийн шилдэг нь болж чадна. Таны хийсэн юманд сайн хөлс төлдөг. Та дуртай ажлаа хийж байна. Танд энэ ажлыг хийх процесс нь өөрөө таалагддаг”.

Энэ хэсгийг уншаад багш гэдэг ажлыг хийх гэж л төрсөн юм байна хэмээх итгэл төрж байлаа. Мөн би маргааш ажилдаа явах юмсан гэж урд өдөр нь яардаг. Зөвхөн би ийм биш. Багш болгон ийм байгаасай, хүүхэд болгон ийм байгаасай гэж бодож энэ хэсгийг ярих дуртай. Тиймээс энэ хэсгийг эшлэв.

-Энэ булан цааш өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу. Яагаад урих болсон шалтгаанаа хэлбэл манай уншигчдад илүү сонирхолтой байх?

-“Шинэ монгол” сургуулийн захирлаар ажиллаж байсан П.Наранбаярыг уримаар байна. Маш их ном уншдаг. Ёстой хуудас, хуудсаар нь уншдаг хүн. Мөн маш олон ном орчуулсан хүн. Бичгийн чадвар ч сайтай. Хүнд их ойлгомжтой ярьж чаддаг. “Шинэ монгол”-ын хүүхдүүдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулсан гайхамшигтай залуу. Тиймдээ олон сайхан ном ярих байх.


ӨМНӨХ КОНТЕНТ: О.Жаргалсайхан

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
2021-05-01 11:22

Амьдр�##�ын ном буланд дуртай. Хүмүүстйнх нь са�##� болгож байгаа номуудаас авч уншдаг болсон

Зочин
Зочин
2021-05-02 09:01

saixan yariltsalaga bna , tand eruul enxiig xusie!

Иргэн
Иргэн
2021-05-02 13:29

Хандлага чиглэл гэж энэ л дээ. Сайхан байнаа.

Иргэн
Иргэн
2021-05-02 13:33

Өө мартсанаас Та л ерөнхийлөгч болох ёстой. Нэрээ дэвшүүлэх л байсан юм даа

Зочин
Зочин
2021-05-02 17:40

Bi bol daruuhan l daa geed ooriigoo magtaad bdg huniig anh udaagaa harlaa.

zovrelioptor
zovrelioptor
2021-08-09 07:47

Whats Going down i am new to this, I stumbled upon this I've discovered It absolutely helpful and it has aided me out loads. I'm hoping to give a contribution & help other customers like its helped me. Great job.

Холбоотой мэдээ

Back to top button