УЛС ТӨР

ТОЙМ: Ардчилагчид арваараа ДЭВШИЖ, Х.Баттулга У.Хүрэлсүхийн “хоолойд тээглэх” уран нүүдэл ХИЙВ

Өнгөрч буй долоо хоног улстөрийн халуун үйл явдлуудаар дүүрэн өнгөрлөө. Ардчилсан намын хоёр даргын маргааны бүртгэл, нам сэлгэгчид, Ерөнхийлөгчид нэр дэвшигчид гэсэн сэдвүүд гол анхаарал татав. Ямартай ч намууд, улстөрчид хөл хорионд байгаа иргэд биднийгээ ер уйдаасангүй гэвэл бараг онохоор.

ЕРӨНХИЙЛӨГЧИД ГОРИЛОГЧ АН-ЫН АРАВ БА СЕХ-НЫ ТҮГШҮҮРТЭЙ ШИЙДВЭР-

Хоёр толгойтой АН даргын асуудлаа шийдүүлэхээр УДШ-д хандсан. Гэвч УДШ шийдвэрлэхгүй буцааснаар ЭВЛЭРЭХ үү, ЭВДЭРСЭН чигээрээ Ерөнхийлөгчийн сонгууль угтах уу гэдэг сорилттой тулгарсан. Улмаар эвлэрч чадалгүй хоёр талдаа нэр дэвшигчидээ бүртгэж, маргааш гэхэд тус тусдаа хүнээ тодруулцгаах нь ээ. Одоогоор М.Тулгат даргатай АН-аас Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нар Ерөнхийлөгчид өрсөлдөхөө мэдэгдэв. Харин О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин нар бүртгүүлээд байна.

Эдгээр арваад хүнээс хэн У.Хүрэлсүхийн өрсөлдөгч байж чадах вэ гэдэг хэлэлцүүлэг нийгэмд өрнөөд эхэлчихлээ. Гэвч хоёр АН нэр дэвшигчдээ тусдаа тодрууллаа гэхэд СЕХ хэнийг нь бүртгэж авах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Бүртгэхгүй ч байж мэднэ. Бүртгэхгүйгээр АН-аас нэр дэвшигчгүй үлдээх үү, нэгийг нь бүртгээд У.Хүрэлсүхэд хөнгөн зууш бэлдэх үү гэдэг нь цаг хугацааны асуудал болчихлоо.

-ЭЦСЭЭ ХҮРТЭЛ “ХОРИГ ТАВИВЧ, ЭЦСЭЭ ХҮРТЭЛ “ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших гэж байдаг л арга чаргаа хэрэглэж эцсээ хүртэл тэмцлээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Монгол Улсын ҮХЦ-ийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэж, дэмжсэн. Эл дүгнэлтийг хүлээж авснаар одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болсон юм. ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ-д хүргүүлсэн. МАН-ынхан ч эцсээ хүртэл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй.

-С.ГАНБААТАРЫН УРВАЛТ ДЭЭР ДӨРӨӨЛӨН У.ХҮРЭЛСҮХИЙГ ОНИЛСОН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУМ-

Ерөнхийлөгчийн ХОРИГИЙН бүтэлгүйтэл С.Ганбаатарыг онилсноор үргэлжилсэн. Юу гэвэл, МАХН-аас гаруутаа л АН-д элсэж байгаагаа зарласан С.Ганбаатар өнгөрөгч хоногуудын дуулианы гол эзэн байв. О.Цогтгэрэлийн АН-д элссэн түүний эл нүүдлийн ард Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа бөгөөд У.Хүрэлсүхийн саналыг хуваах гол бодлого оршив.
Тэгэхээр өнөөх “босоо Ганбаа” наанаа нам сольдог овилгогүй муухайгаараа дуудуулж буй ч, цаанаа улстөрийн шатраа сайн нүүсэн бололтой. Ямартай ч У.Хүрэлсүхийн “хоолойд тээглэсэн яс” болоод хувирчихлаа.

-МАН-ЫН УРИЛГА ба МАХН-ЫН ХӨӨРЦӨГЛӨЛ

Босоо Ганбаагийн урвалт, Н.Энхбаярын шийдвэр хоёр угтаа яг адилхан. Н.Энхбаяр ч МАН МАХН-гүй, МАХН МАН-гүйгээр бүтэн биш хэмээн уран донгодсоор МАН-тай нэгдчихэв. Тэднийг мэдээж албан тушаал, эрх мэдэл нэгтгэж буй. Н.Энхбаяр МАН-аас хоёр сайдын суудал, гурван агентлаг, дэд сайдын суудал тэргүүтэн болоод Шадар сайд, НҮБ рүү явах тохироог ”халаасалсан”. Гэхдээ С.Ганбаатар МАХН-аас явснаар энэ нь бараг ашиггүй наймаа болоод хувирчихсан. Сонгуулийн дараа МАН, МАХН-д яаж хандах нь бас л цаг хугацааны асуудал болоод үлдлээ.

Ардчиллын үнэт суурийг дэлгэрүүлэгч нам гэсэндээ АРАВ гаруй хүн Ерөнхийлөгч болохоор нэрээ дэвшүүлэв. Харин МАН-аас ямар ч сонголтгүйгээр У.Хүрэлсүх хэмээх ганцхан хүнд л алх цохих. Ардчиллын үнэ цэнэ чухам үүнд л орших. Гэхдээ арваад ардчилагчдын хэн нь байлаа ч өнөөдрийн нөхцөл байдалдаа бол У.Хүрэлсүхэд хөнгөн зууш болохоор. Ямартай ч дотоод сонгуулиараа хэн хэн гарч ирэх, хэнийг нь чухам СЕХ хүлээж авч бүртгэх нь цаг хугацааны асуудал юм. УДШ шиг түлхвэл МАН жинхэнэ муухай харагдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

34 Сэтгэгдэл

  1. хиншүү ГАНБААТАР АН – аас ГАРЧ ЧАДАХ УУДАА АРХАГУУД СҮРЭГТЭЭ ОРУУЛАХГҮЙ ГЭЭД БАЙДАГ ХИНШҮҮ ХОЙМОРТ СУУНА ГЭЭД БАЙДАГ .СУУДЛАА ОЛНО ШИГШҮҮРТ ОРНО ОЛОН ТҮМЭН УРВАГЧ ШАРВАГЧ ГЭЭД СЭРВЭЭД ЭХЭЛСЭН ЮУ Л БОЛДОГ БОЛОО СҮРГИЙН ДАРХАЛААГҮЙ ЭРЧ ХАРСАН ГАНЦ ТАТААТАЙ Л ХАРАГДААД БАЙГААДАГАА

  2. Арчаагүй худ####ч, урвагч , ####бан туша####,эрх мэдлийн шун####тай амттаныг “босоо,” гээд хөөрөгдөөд …

  3. энэ удаагийн Сонгуульд МАН-ынханаас яасан ч гаргаж болохгүй , хэрвээ МАН-аас Ерөнхийлөгч сонгогдох аваас ямарч хян####тгүй нэг Намын буюу МАН Хүрэлсүхийн Дарангуйл####д орж Ардчил#### устаж хагас Цэргийн зохион байгуул####ттай Дарангуйллын нийгэмтэй Улс орон болж хувирна, МАН энэ үед яаж Аашилж байгааг бүгд харж байна, ҮХЦ, Хүн Намтай нийлээд Хууль зөрчиж байна шүү дээ,

  4. Босоо Гамбаа гоё нүүлээ. Одоо хүрэлсүх мөрөөдсөн суудлаа авч чадахгүй энкаярын хойноос орно. Буцаад ми тэргүүтэн хүчээ авч шоронд явуулах нэрсээ гаргахад гоё2

  5. Энэ урваж шарваж ичихгүй хөөгийн бузар з####ьт Ганбаатарын өөрийнхөө төлөө яаж мэдэх тодорч одоо нохой ч тоохгүй хог новш боллоо…одоо л авгай нь шатаж үхэхийг зөвшөөрнө дөө…

  6. Намаа тарааж хаячихаад хаанаас дэвших гээд байгаа дурны хонгионууд вэ төрд гарч идэж хулгайлж луйвардахын дон туссан новшнууд ард түмнээ нь намууд хэзээж бодохгүй шүү бүгдийг нь тараах хэрэгтэй

  7. Хүмүүс ээ, бүү туйлширцгаа.
    Оюу толгойн төлөө Гамбааг өлсгөлөн зарлахад монголчууд түүнийг Ямар Их “хайрлаж” дэмжиж байлаа???
    мартаагүй биз дээ? Энэ хүн чинь бу######асаа өөр зүйл ярьдаг, тэмцдэг, эх орныхоо баялгийг хадг####ж, ард түмэнд өгөөжтэй болгоход амиа ч өгөхөөс буцахгүй гэдгээ бидэнд харуулсан хүн гэдгийг ойлгохгүй байна гэж үү???
    Миний бодлоор бид 30 жил улс эх орныг сүйрүүлсэн, бидний нэрээр олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас маш их хэмжээний мөнгө хөрөнгө авч БИДЭНД БИШ харин өөрсдийнхөө х####аасанд хийж, өнөөдөр тэрбум хөрөнгөөрөө, хаусаараа, том том машинуудаараа, гадаадад төрийн мөнгөөр сургасан хүүхдүүдийнхээ боловсролоор Бидэнд Гайхуулж, “дээдэс” хэмээх хүрээлэл бий болгож, Улсын Үндсэн Хуулийг хүртэл хэдхээн хормын дотор хүссэн цагтаа засч байгаа, 30 жилийн турш бие биенээсээ өрсөн төрд гарч улам их хөрөнгө мөнгө идэж ууэ, байг####ийн баялгийг маань гадаадынханд байраг зүгээр “худ####даж” мөнгийг нь өөрсөндөө авч байгаа энэ л ХҮрэлсүх, түүний ард байгаа Сү. Батболд болон бусад 1990 оноос хойш монголын төрөөс “зуураастай” байгаа Урвагчдаас ХЭНИЙГ ч СОНГОХ ЁСГҮЙ. Бид тэдний болло хэвээрээ байсаар байх болно. Бид тэднийг ########УУЛАХ ЁСТОЙ. Тэгвэл бид эх орноо гадны шун####т дайснуудаас хамга####на, өөрсдөө баялгаа захирч, амьдр####аа дээшлүүлж, өр ширнээсээ ангижрах гээд маш их олон сайхан дэвшилд хүрнэ. Үүнийг жирийн монгол иргэд ХҮСЭЭГҮЙ гэж үү??? СЭРЭЭЧ!!!

  8. Юун Каринтин-14 шоу, юун Цагаан сар, юун наадам…. Ёстой сүпер шоу болж байна, үзэгчид уншигчид их багагүй, ихэр сөнгөгүй энэ хэдэн ичих нүүргүй, эрээ цээргүй амьтадын ########дан тэмцэлдэж, үхэлдэн чихэлдэж байгааг хараад ёстой хөх инээд нь хүрч бах таваа ханган юун Ковид цаашаа болж сууна. Харамс####тай нь энэ шоу тун удахгүй маргааш дуусах юм байна, тэгэхээр юугаа үзнэ ээ, үнэхээр харамс####тай. Тэр “хоноц хоноцдоо дургүй” гэгчээр Гүнб####айгийн Хиншүүдээ хандаж хэлсэн үг, “хонуулсан айл хоюуланд нь дургүй гэгчээр Үүлэн үстийн тэр хоёрт хандаж хэлсэн үг гээд л ёстой гоё. Маргааш битгий болоосой, шоу үргэлжлээсэй…

  9. Эх орон чинь сүйрч байхад юундаа баярлаад дэвхцээд шоу ч гэх шиг баярлаад б####айраад байгаа юум инээхээ болиод тархиа ажиллуул үхсэндээ өөрийгөө шоолоод тэнэгтээд унав

  10. Urbagch bol hezeech urbahad belen baidag Harin ch hinshuu unerttel urbana daa 2019 ond HUH 2020 ohd MAHN 2021 ohd AN-d odoo dahiad l 2024 bolon
    2027 onuudad haashaa urbahaa tootcoolcon baigaa

  11. Erdene gj gahai ANiig iim bolgoj.eeree ner devshsen bolj jujugleed.Ard tymen Erdeniig bol nam suulgana.Iim t1.zerleg buduuleg hun estoi ch hereggui.Ingeed Huukiin belen hool bolj bga uom.Uneheer eh oronii tulee bol AN bolobsrol.medleg.zangaragtai Altanhuyag.Zi.Enhbold 2iin negiig tavij baij l ylah baih.T.Ganbold.D.Enhbat nar es zui n mundag bolhoor ulairch dairahgui bn.ug n ene bol hamgiin sain da.

  12. Хүрэлсүх гэж нэг адгийн шаар нам тавиулхаа мэдэхгүйл байх даа хэрэг хүүк гарв#### монгол улсад иргэний дайн дэгдэх байлгүй

  13. Үхсэн баасны чинь 10аараа ганц хүн л өрсөлдөнө
    Энэ мэдрэм сайтуудыг олон нийтийг буруу мэдээлэлээр т####цуулж байгаад хариуцлага тооцож яллах хэрэгтэй.
    Үймэн самуунд ури####аад байгаа шүү дээ

  14. AN s erunhiilugch garval shuuh zasaglal sergehgui hongil heveeree naaguur ymarch shudarga shiidver garsan ch hongliin elbegdorjiin battulgiin heden otsognuuriig murguul zamhraad bna harin MAN s nohoi ch baisan songoh heregtei 24 ond ard tumniihee durguig hurgeed baival yag AN shig us ungasgui uls turuus huuh heregtei bidend hamgiin turuund shudarga shuuh l heregtei hurelsuhiin buynd erdenet oyutolgoi huuli bus litsents utaagui ulaanbaatar shudarga yosnii uner geed gaigui yum naashilj bgaa shuu ard tumen bol uuniig demjij bgaa harin battulgiinhan bolood AN han bol bugd uunii esreg hudlaa naanaa ardchilal yrial ergeel ideh uuh olj doloohiim yriad yvchih biz hhuuli jaahan gegee orvol AN n bossuud bugd shoron tiish achigdah yumaa hiitsen ulsuud asar ih sandraltai bgaa uchir ulairan temtseed bgaag jiriin olon mini mash sain oilgo odoo l ANaa tseverlej avah tsag shuu

  15. Фэнгшү Гамбаа гэрч энэ увиагүй үйлдлээрээ цаашдийн улс төр дэх КАРЁРТАА цаг тавьж сонгогчдийн дунд нэр төрөө гутаав. З####иар хэт хол явждээ. Одоо хэнч хууртахгүй. Иргэд харин хариуцвага нэхэх л байх шүү.

  16. Erh medliin tuluu uheh ni ee tamini songuuli bolohoor l shudarga dur esgej oriloldohiin naana ni ard tumen tuildlaa 8 huviin zeeltei irgediig adilhan 6 huvi bolgovol yadiin be

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button