ДЭЛХИЙ

Филиппиний гадаад хэргийн сайд “Хятад аа зайлаад өг” хэмээн жиргэжээ

Филиппин улсын гадаад хэргийн сайд Теди Локсин Жуниор Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай бүсээс БНХАУ онгоцнуудаа гаргахыг шаардан жиргээ оруулсан байна. Локсин даваа гарагт (2021.05.03) өөрийн хувийн Твиттер хуудсан дээрээ “Хятад аа, найз минь, би үүнийг яаж найрсгаар хэлэх вэ? Бодоод үзье... Зайлаад өг дөө. Өөрсдийн харилцаа холбоондоо юу хийгээд байгаа юм?” гэсэн жиргээ оруулжээ.

https://twitter.com/teddyboylocsin/status/1389021070045290497?s=20

Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг БНХАУ  өөрийн эзэмшлийнх гэж тунхагласан. Тус тэнгисээр жилд 3 их наяд ам.долларын үнэ бүхий бараа явж өнгөрдөг. Даваа гарагт (2021.05.03) Филиппин улсын гадаад хэргийн яам “Scarborough Shoal” арлын ойролцоо Хятадын эргийн хамгаалагч нарын хийсэн зүйлийг шүүмжилсэн байна.

Тус арлын ойролцоох ус нь загасаар баялаг бөгөөд Хятад улс 2012 онд хүчээр эзэмшилдээ авсан аж.Филиппин улс Родриго Дутерте 2016 онд Ерөнхийлөгч болсноос хойш БНХАУ-д эсэргүүцлээ илэрхийлсэн 78 бичиг илгээжээ.

Эх сурвалж: Reuters, Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-04 08:33

Wow

Ene
Ene
2021-05-04 08:36

Ene uhej dald oroh gh bgaa zunugiin ugeer ih guren z##llaa yu. Uhej dald ormor ve.

Холбоотой мэдээ

Back to top button