ДЭЛХИЙ

Бритни Спирс амьдралынх нь тухай баримтат кино хийж байгааг шүүмжилжээ

Дуучин Бритни Спирс амьдралынх нь тухай, ялангуяа шүүхээс аавынхаа асран хамгаалагч болохыг тушаасан талаар баримтат кино хийж байгаа явдлаас залхаж байгаагаа илэрхийлжээ. Бритни Спирс асран хамгаалагч болох тушаалыг хүлээн аваад 13 жил болж байгаа бөгөөд энэ нь түүнд өөрийнхөө 59 сая ам.долларын хөрөнгийг хүссэнээрээ ашиглахаас хориглож байгаа юм.

Тэрбээр даваа гарагт (2021.05.03) өөрийн Инстаграм хуудас дээрээ “Бусад хүмүүс миний амьдралыг хувийн өнцгөөс харсан маш олон баримтат кино энэ жил гарлаа. Эдгээр баримтат кинонууд хэтэрхий худал байна. Тэд хэвлэл мэдээллийг шүүмжилчхээд өөрсдөө ижил зүйл хийлээ” гэсэн байна.

Мөн Спирс нэмж бичихдээ “Би та нарыг юу мэддэг гэдгийг мэдэхгүй л дээ, гэхдээ миний амьдралд их хэцүү үеүд байсан гэдгийг та нарт сануулахдаа баяртай байна. Үүнээс ч олон гайхамшигтай мөчүүд байсан, гэвч харамсалтайгаар хорвоо дэлхий сөрөг зүйлд нь илүү сонирхолтой бололтой” гэжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард “New York Times” Бритни Спирсийн тухай “Framing Britney Spears” нэртэй баримтат кино гаргасан байна. Бритни тус киног үзээгүй ч гэсэн гарсных нь дараа хоёр долоо хоногийн турш уйлсан гэжээ. Саяхан “BBC” агентлаг “The Battle For Britney” нэртэй баримтат кино гаргасан байна.

Эх сурвалж: CNN

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-05-05 09:47

Хэлээ хазаж дуулсан эгдүүтэй дуучин байлаа . . . Гэж хар тамхи мансуур�##� юунд хүргэдэгийн тод бас амьд жишээ юм даа, амьдарч байгаа нь их юм.

Холбоотой мэдээ

Back to top button