НИЙГЭМ

Ууланд бүгж, зээр, тарвага барих болсон золбин нохойн сүргийг устгажээ

Нийслэлийн ногоон бүсэд бүгэн, зээр, тарвага зэрэг амьтдыг барьж сэглээд байгаа зэрлэгшсэн золбин нохойны устгалыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран зохион байгууллаа.

Тухайлбал, дөрөвдүгээр сарын 30-нд “ӨЛТЭ” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчидтай хамтарч, Богдхан уулын Нүхтийн ам, Хүүшийн ам, Арцатын амнаас 18 золбин нохой устгасан. Мөн “Базалт нэгдэл”, “Ихбулаг атүк” ХХК хамтарч Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хойд чиглэлийн зуслангийн ногоон бүсэд ажиллаж, Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчдын заасан чиглэл болох Майхан толгой, Яргайт, Гоодойн ам, Шаргаморьт, Эрдэнийн амралт, Бэлх, Сэлхийн зуслангаас 40 золбин нохой устгав.

Тавдугаар сарын 1-нд Туул гол дагасан бургас, дугуйн замын орчмоос найман нохой, Найрамдал зуслангийн бүсээс таван нохой, “Базалт нэгдэл” ХХК, “Ихбудаг атүк” ХХК-ийн анчид Санзайн Цэргийн амралт, Шарга морьтын эцэс, Бэлхийн эцсээс 38 нохой устгалаа. Тавдугаар сарын 3-нд “ӨЛТЭ” ХХК Баянхошууны Баруун, Зүүн салааны зуслангийн бүсээс 16 нохой, “Ихбулаг атүк” ХХК Баянзүрх дүүрийн Улиастай, Гачуурт орчмоос 32 нохой устгав.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-05-05 13:18

Золбируулаад хаясан муурнуудыг яах вэ, шувууны үүрийг сүйтгэж үр төлийг нь идэж устгаад байна шүү, давхар анхаараарай, амжилт хүсье

Зочин
Зочин
2021-05-05 13:36

Хотод тэжээж байгаа нохойнууд машины хучлага хүүхдийн тоглодог зүлэг хашаа хайс руу сариад баагаад явах.эзэн нь ер тоох.хууль журам байхгүй еэ.

Зочин
Зочин
2021-05-05 16:38

Илүү олон нохой муур устгаж байдлыг тогтворжуулна амжилт

Зочин
Зочин
2021-05-05 17:54

Нохой гудамжинд бааж шээж л байдаг юунд нь ад үзээд байгаа зарим нэг хүн байлаа шээлгэлээ гээд сүйд болох юм өөрсдийгөө бааж шээдэггүй аруйхан цэвэрхэн гээд бодчихсон юмуу хаашаа юм баас шээс нь дүүрэн бактер вирус хорхой байдагаа мэддэггүй юмуу хаашаа юм гудамжинд ил задгай бие засч нус цэрээ хаяж байгаа хүмүүст хэл амьтан бол яахав дээ байг�##�ийн амьтан байг�##�ь нь цэвэрлэчихнэ хүн бас байг�##�ийн амьтан гэхдээ хамгийн бохир нь

Холбоотой мэдээ

Back to top button