НИЙГЭМ

Сургууль, цэцэрлэгийн царцсан барилгыг үргэлжлүүлэн барина

Нийслэлийн хэмжээнд 16 байршилд сургууль, цэцэрлэгийн барилга концессын гэрээ, хөрөнгө оруулалтын ажил зогссон, хөрөнгө оруулалт хийгдсэн ч барилгын ажил гацсан зэрэг шалтгаанаар царцсан байдалтай байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо “Шинэ өргөө” хотхон, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 5, 19 дүгээр хороодод ажиллалаа.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо “Шинэ өргөө” хотхонд концессын гэрээгээр барих сургуулийн барилга 2019 оноос хойш гацсан байна.

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо нь 2,000 өрхтэй, 0-6 насны 500 гаруй хүүхэдтэй боловч улсын цэцэрлэггүй. Тус хорооны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдахын тулд ойролцоох хороог зорих, эсвэл хувийн цэцэрлэгт хамрагдах сонголттой нүүр тулдаг.  

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 240 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн барилга 90 хувьтай баригдсан ч 2020 оноос хойш зогсонги байдалд оржээ. Тус барилгыг 2021 онд барьж дуусна гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр хэллээ.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zovre lioptor
zovre lioptor
2021-08-09 15:50

Good write-up, I’m norm#l visitor of one’s blog, maintain up the nice operate, and It is going to be a regular visitor for a long time.

Холбоотой мэдээ

Back to top button