ДЭЛХИЙ

Индонезын нисэх буудалд шинжилгээ авахдаа хэрэглэсэн ариун бамбар ашиглаж байжээ

Индонез улсад нэгэн эмийн компанийн ажилчид хамар-залгиурын шинжилгээнд ашигладаг ариун бамбарыг угаагаад дахин худалдсан хэргээр баривчлагджээ. Цагдаа нарын мэдээлснээр Медан хот дахь нисэх буудлаар үйлчлүүлсэн 9 мянга гаруй зорчигчдоос хэрэглэсэн ариун бамбараар шинжилгээ авсан байж болзошгүй аж.

Шинжилгээнд орсон зорчигчдын өмнөөс тус ариун бамбарыг худалдаалсан төрийн өмчит “Kimia Farma” компанийн эсрэг шүүхэд зарга гаргажээ. Цагдаагийн алба тэрхүү явдал өнгөрсөн арван хоёрдугаар сараас хойш Медан хот дахь Куаланаму нисэх буудалд болсон гэж тооцоолсон байна.

Куаланаму нисэх буудлаар хүмүүс зорчихын тулд шинжилгээний сөрөг хариу бүрдүүлж өгөх ёстой аж. Иймд тус нисэх буудал газар дээр нь антигенийн түргэвчилсэн оношлуур хийж өгөх үйлчилгээ үзүүлж байжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button