УЛС ТӨР

Г.Занданшатар: АН-ынхан дотоод бузар булайгаа өөрсдөө шийд, намаа шинэчил

УИХ-ын чуулган эхэллээ. Хуралдааны эхэнд Өрх толголйсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эхэллээ. Улмаар байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Туваан танилцуулав.

Тэрбээр “УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ. Өнөөдөр Монгол Улсын ард иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүнийхээ хувиар ажлаа хийхээр ирсэн. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж байна уу. Машиныг минь оруулахгүй байна. Арай гэж алхаж орж ирлээ. Нэг намын дарангуйлал аль хэдийн тогтсон юм байна. Ард түмэнд хэлэх цаг болжээ. ҮХЦ, СЕХ, Дээд шүүх, УБЕГ-ын орой дээр МАН гарсан нь нэгэнт тодорхой болжээ.

АН-ын 13 гишүүн талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа. Гэтэл доороо тавих эсгий хүртэл булааж авлаа. Ийм дарангуйлал ирсэн байна.

МАН-ынхан, У.Хүрэлсүх ээ, Г.Занданшатараа энэ дарангуйллаа зогсоо. Бид эцсээ хүртэл тэмцэх болно. Ямар бяртай, ямар дээрэлхүү болчихсон юм бэ. АН бас засаглаж байсан шүү. Бид хэзээ ч ингэж байгаагүй.Монгол Улсад нэг намын дарангуйлал сөнөх болно.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ бол хууль тогтоох үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд хууль санаачлах эрх байгаа. Энэ индрийг буруу ашиглаж намынхаа дотоод зөрчлийг төрийн зөрчил, хямрал болгож, дэвэргэж ойлгуулж болохгүй. Өлсгөлөн зарлаж, хууль дээдэлдэг ёсыг зөрчиж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа үйлдэл мөн.

Төрийн эрх барих дээд байгуулагын үйл ажиллагааг өөрсдийн явуургүй санаархалдаа нийцүүлж болохгүй. Дотоод хагарал тэмцлээ Монголын төрд нялзайж, хууль зөрчихийг шаардаж, буруу мэдээлээд ард иргэдийг төөрөгдүүлж, ард иргэдийг турхирч байгаагаа зогсоохыг шаардаж байна.

АН дотооддоо албан тушаалаа булаалцалдсан асуудлаа дотроо учраа ол. Танай намын дотоод зөрчлийг УИХ яаж шийдэх юм бэ. Намынхаа дотоод бузар булайгаа шийд. Намаа шинэчил” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-05-06 10:55

Яг зөв хэлж байнадаа уих н дарга 2 б�##�ай ан минь дотроо учраа олоочээ эсввэл намаа бүр тараагаач

Зочин
Зочин
2021-05-06 10:59

Занданшатар одоо их баян болсон гэсэн. Бага тэнгэрт тэрбумын хауст амьдардаг. Нэгэн цагт хөрөнгө мөнгө гэх юмгүй шахам байхдаа Хадг�##�амж банкнаас хулуусан 14 тэрбум төгрөгөө Хүрэлсүхтэйгээ нийлж байгаад улс эх орондоо буцаагаад өгчих өө. Шоронд хийж барихгүй зүгээр л мөнгөө өгчих. Сэтгэл байв�##� боломж болоцоо бол байгаа штээ та 2-т.

Ахмад
Ахмад
2021-05-06 10:59

Эгэ адьшаа гэж тэнэг м�##� �######�аад өгөөч намдаа ямарч хэрэггүй юм

Па базар ваань
Па базар ваань
2021-05-06 11:15

2 жилийн өмнө МАНгарууд хоёр хуваагдчихаад УИХ ын даргаа �######�уулах гэж бараг 3 сар төрийг УИХыг гацааснаа мартсан бололтой юм аа даа янз нь.Харин энэ бол нам доторх асууд�##�д Казиногийн Занданшатар ямар том дуугарна вэ.Коронагаар д�##�имдуулж бүхнийг гартаа авах ажиллагаа явуулж байна даа.Дахин тамга хэвлэж өгсөн МАНгарын гар хөл УБГ ыг авилгатай тэмцэх газар, Тагнуулын газраар ш�##�гуулах хэрэгтэй.Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн бусармаг арга гэж ойлгож байна.Занданшатраа өөрсдийн явдлаа хяна бусдын хэрэгт бүү оролц.1990 онд МАН г тараагаагүй дээ харамсаж байна.1990 оноос өмнө 40 мянган иргэнээ хэлмэгдүүлсэн нам одоо бүр оодорч байна даа.Тарах цаг нь болжээ дээ

Зочин
Зочин
2021-05-06 12:06

МАН ариухан байж чадах уу. Бүгд л хүрэлсүхийн суганы үс утсан хүүхэлдэй байж

Иргэн
Иргэн
2021-05-06 12:44

Энэ үг АН, МАН хоёрт хоюуланд нь хамаатай.

ZOCHIN
ZOCHIN
2021-05-06 20:15

2 жилийн өмнө МАНгарууд хоёр хуваагдчихаад УИХ ын даргаа ########уулах гэж бараг 3 сар төрийг УИХыг гацааснаа мартсан бололтой юм аа даа янз нь.Харин энэ бол нам доторх асууд####д Казиногийн Занданшатар ямар том дуугарна вэ.Коронагаар д####имдуулж бүхнийг гартаа авах ажиллагаа явуулж байна даа.Дахин тамга хэвлэж өгсөн МАНгарын гар хөл УБГ ыг авилгатай тэмцэх газар, Тагнуулын газраар ш####гуулах хэрэгтэй.Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн бусармаг арга гэж ойлгож байна.Занданшатраа өөрсдийн явдлаа хяна бусдын хэрэгт бүү оролц.1990 онд МАН г тараагаагүй дээ харамсаж байна.1990 оноос өмнө 40 мянган иргэнээ хэлмэгдүүлсэн нам одоо бүр оодорч байна даа.Тарах цаг нь болжээ дээ

Холбоотой мэдээ

Back to top button