ДЭЛХИЙ

ОХУ нэг тун тарьдаг “Sputnik Light” вакциныг баталжээ

Пүрэв гарагт (2021.05.06) ОХУ нэг тун тарьдаг “Sputnik Light” нэртэй вакциныг баталсан хэмээн Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлжээ. Тус вакциныг Москвад байрладаг Гамалея эрдэм шинжилгээний хүрээлэн бүтээсэн бөгөөд 79.4 хувийн үр дүн үзүүлсэн байна. “Sputnik Light” вакцины нэг тунг 10 ам.доллар хүрэхгүй үнээр худалдаалах аж.

Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлснээр тэрхүү вакциныг стандарт аргаар хадгалж, тээвэрлэж болох юм. “Sputnik V”-ийн гуравдугаар шатны клиникийн туршилтад ОХУ, АНЭУ, Гана гэх мэт улсын 7 мянга гаруй хүн оролцжээ. Тус туршилтын урьдчилсан дүн энэ сарын сүүлээр гарах төлөвтэй байгаа.

Нэгдүгээр болон хоёрдугаар шатны туршилтаар “Sputnik Light” вакцин аюулгүй гэдгийг харуулж, туршилтаар тариулсан хүмүүст ямар нэгэн хүнд гаж нөлөө бүртгэгдээгүй байна.

Шууд хөрөнгө оруулалтын сангийн захирал Кирилл Дмитриев хэлэхдээ “Нэг тунтай вакцин нь богино хугацаанд олон хүнийг дархлаажуулах асуудлыг шийдэж өгнө” гэжээ.

Эх сурвалж: CNBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button