Нийгмийн

Унаач хүүг зодсон уяач батлан даалтад гарчээ

Төв аймгийн Баянчандмань суманд энэ сарын 8-ны өдөр болсон овооны наадамд "Морийг нь түрүүлгээгүй" хэмээн 10 настай унаач хүү М-ыг зодсон уяач М-ын талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 10-ны өдөр уяач М-ыг өөр нэгэн наадамд очсон байхад нь баривчилжээ. Түүний хэргийг Төв аймгаас Улаанбаатар хот руу шилжүүлэн шалгаж эхэлсэн байна. М-ыг одоогоор батлан даалтад гаргаад байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Түүнчлэн 10 настай унаач хүүг Хүүхдийн тусламжийн 108 төвийн Түр хамгаалах байранд байршуулан эмнэлгийн болон хуулийн тусламж үзүүлж байна. Хүүгийн нэр гарыг гипсдсэн, нуруу, гуянд ил харагдах шарх, хөхөрсөн сорви ихтэй байгаа аж.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button