ХОВЧ ШАР

О.Баасанхүү: Чойжоо минь цадтал, хахтал өгсөн бол байгальд ээлтэй гэж хэлэгдээд үлдэх байв

Өчигдөр орой /2019.08.12/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Ашигт малтмалын газрын тосны газрынхантай хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ Өмнөговь аймгийн Гурван тэс суманд олгогдсон “Сауд гоби коэл транс” компанид хамаарах ашигт малтмалын лицензийг цуцалсан болохыг мэдэгдсэн юм.

Энэ тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудаснаа “Одоо яая гэхэв. Харамч хүн 2 дахин төлдөг гэж. Том ахдаа Чойжоо минь цадтал, хахтал нь өгсөн бол өдийд Эко алтан заамар шиг 4 хүн үхсэн ч байгальд ээлтэй компаниудын нэг гэж хэлэгдээд үлдэх байв. Зүгээр мөнгө өгмөөргүй байж болно. Гэхдээ тэд хурал энэ тэр хийх гэж зардал гаргасан” хэмээн бичжээ.

Тост, тосон бумбын нуруу орчимд 34 лиценз олгогдсон байдаг. Харин Өмнөговь аймгийн хэмжээнд ашиглалтын 102, хайгуулын 99 зөвшөөрөл олгогджээ. Мөн албаныхан “Хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахгүй, ямар ч асуудалгүй” хэмээн мэдээлэл хийх үеэрээ хэлсэн юм.

Т.САНТ

Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Яг үнэн хэлжээ чойжоо төлбөрөө муу төлжээ ариун цагаан хөдөлмөрийн үр шимээрэй өдий амжилтанд хүрч бгаа хүндээ мэдэх хүмүүс нь мэднэ үнэн ялах бхаа

  2. Propecia Online With Prescription Secure Online Progesterone Worldwide In Internet Low Price [url=http://cidovir.com]online pharmacy[/url] Cialis Generique Comparer Prix Cialis Commentaire Cialis original 10mg

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close