НийгмийнЯрилцлага

“Happy Flowers”-ын Э.Ууганцэцэг: Татвараас торгосон 272 саяыг байгаа бүхнээ зараад ч төлж дийлэхгүй

“Positive Mongolians” хуудсаараа олонд танигдсан Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын “Happy Flowers” хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах төвийн талаар хийсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд шуугиан тарьсан билээ.

Эргэн сануулбал, тэд “Happy Flowers” төвийн асрагчаар хүүхдээ харуулсны улмаас хүүхэд нь эрүүгээрээ унаж, салтаа нь түлэгдсэн, гар нь урагдсан хэмээн өнгөрсөн оны аравдугаар сард мэдэгдсэн. Мөн тэд “манай гэрт ажиллаж байсан охид өнөөг хүртэл цалингаа авч чадаагүй, өөр олон эхчүүд хохирсон байна” хэмээн хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдсэн юм.

Харин хэдхэн хоногийн өмнө “Happy flowers” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Э.Ууганцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын гомдлын дагуу 272 сая төгрөгөөр торгуулсан” хэмээн ярьжээ. Иймд бид түүнтэй холбогдож дээрх асуудлын хүрээнд хариулт авлаа.  

-ЗУНЫ ГУРВАН САР Л АЖИЛЛАНА ГЭСЭН ОХИДОД ЦАЛИНГ НЬ БҮТНЭЭР НЬ ӨГЧИХДӨГ БАЙСАН ЮМ-

-Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын гаргасан гомдлын дагуу танайхыг 272 сая төгрөгөөр торгосон гэж үнэн үү. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл хүүхдийн төлөө газар, Цагдаа, Шүүх, Татварын Ерөнхий газруудад манайхтай холбоотой гомдол гаргасан юм билээ. Гомдлын дагуу дээрх хяналт шалгалтын байгууллагууд манай компанийг шалгасан. Улмаар Татварын Ерөнхий газарт очсон гомдлын дагуу манай компанийг 472 сая төгрөгөөр торгосон. Харин бусад байгууллагууд хяналт, шалгалт хийхэд  ямар нэгэн зөрчил илрээгүй.

-Тэгэхээр танай компани санхүүгийн зөрчилтэй байсан гэсэн үг үү. Яг ямар үндэслэлээр торгосон бэ?

-Манайх хөдөлмөрийн гэрээтэй ажилчдынхаа нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварыг нь төлдөг байсан. Харин хөлсөөр ажиллах гэрээтэй ажилчдадаа цалинг нь бүтнээр нь олгодог байсан. Яахав зуны гурван сар л ажиллана гэсэн охидод цалинг нь бүтнээр нь өгчихдөг байсан юм. Гэтэл цалингаас нь хувь хүний орлогын албан татвар суутгаж авч үлдэж, татварт төлөх ёстой байсан юм билээ. Хувь хүний орлогын албан татвар суутгаагүй гэдгээр торгосон.

Зөвхөн гурван жилийн хугацаанд 8740 удаагийн гүйлгээн дээр 2733 хүнд цалин олгосон байна гэж гарсан. Тэр олон хүний өмнөөс хариуцлага үүрсэн. Манайх огт татвар төлдөггүй биш, байнга төлдөг. Жилд 50-60 сая төгрөгийн татвар төлөөд явдаг.

-Торгуулийг ямар хугацаанд багтаан төлөх шаардлага тавьсан бэ?

-Манайхыг хоёрдугаар сарын 28-нд торгосон. Ажлын 15 хоногийн дотор төл гэдэг юм билээ.

-Тэгэхээр танай компани 272 сая төгрөгийн торгуулиа төлчихсөн гэсэн үг үү?

-Үгүй төлөөгүй. Төлөх ямар ч боломж байхгүй. Манайх жижигхэн компани. Тэр их мөнгийг байгаа бүхнээ зараад ч төлж дийлэхгүй. Одоохондоо ямар ч төлөлт хийгээгүй. Би тэр актыг нь хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зураагүй байгаа.

-МАНАЙХ КОМПАНИЙН НЭР ТӨРД ХАЛДСАН ХЭМЭЭН ГОМДОЛ ГАРГАСАН-

-Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар танай компаниас мөнгө нэхэмжилж, шүүхэд өгсөн гэсэн мэдээлэл байна. Яг хэдэн төгрөг нэхэмжилсэн бэ?

-Энэ оны нэгдүгээр сард надад шүүхээс бичиг ирсэн. Тухайн үед би жирэмсэн байсан тул нэхэмжлэлтэй албан ёсоор танилцаагүй. Энэ талаарх мэдээллийг өмгөөлөгчөөсөө авсан. Харин төрчихөөд дөрөвдүгээр сарын гурванд эмнэлгээс гарч, долоонд Хан-Уул дүүргийн шүүх дээр очсон. Гэвч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын талаас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан.  Шүүх хурал болоогүй.

-Дараагийн шүүх хурал хэзээ болохоор товлогдоод байгаа вэ?

-Дөрөвдүгээр сарын 26 хүртэл шүүх хурал хойшлогдсон байсан. Гэтэл дахин хөл хорио тогтоосон тул тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Хэзээ болох нь товлогдоогүй байна. Манайх мөн компанийн нэр төрд халдсан хэмээн гомдол гаргасан байгаа. Энэ гомдлын дагуу шүүх хурал болоогүй байна.

-Аравдугаар сард маргаан эхэлсэн. Түүнээс хойш Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар тантай холбогдсон уу?

-Холбогдоогүй. Энэ асуудлыг анх цахим сүлжээнд тавьж эхлэхэд нь би жирэмсэн байгаагаа хэлсэн. Ямар нэгэн хариу өгөөгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 10, 2021 17:25

Үндэсний компаниудаа ингээд нэг нэгээр нь хороо хороо. Ер нь Монгол гэж бх хэрэг бгаа ч юмуу үгүй ч юмуу, ер нь бхгүй болсон ч юм билүү.

зочин
зочин
5 сар 10, 2021 22:07

энэ 2 эргүү харахаас дургүй хүрээд байдгийн хүн шулж байхаас өөр ажил хийж мөнгө олооч

Зочин
Зочин
5 сар 11, 2021 00:50

Хуулийн дагуу ажиллаж бсан бол юу гэж ийм юм болох вэ!!! Хуулийн дор амьдарна...

Зочин
Зочин
5 сар 11, 2021 01:56

2 luivarchin shuu dee

Зочин
Зочин
5 сар 11, 2021 21:20

Гэрээгээр ажиллаг�####�д олгосон ц�##�ин хөлснөөс хувь хүний орлогын �##�бан татвар суутгаж, татварын дансанд шилжүүлэх ёстой байсан, ня-бо, санхүүч нар нь хайнга ханджээ.

Negative фаакэрз
Negative фаакэрз
5 сар 11, 2021 23:04

Шведэд золбинтож явсан 2 гуйлгачин овоо хэдэн х�##�тар цаас олоод монголд ирэнгүүтээ европ зангаар шантааж үүсгэн энэ байгууллагыг дарамт�##�ж мөнгө шан�##�гасан, муусайн шведийн монгол цагаач гуйлгачингууд

Холбоотой мэдээ

Back to top button