ДЭЛХИЙ

Дракулагийн цайзыг вакцинжуулах төв болгон ашиглана

Румын улс дахь Дракулагийн ордон хэмээн нэрийддэг цайзыг “КОВИД-19”-ийн эсрэг вакцинжуулах цэг болгон ашиглах болжээ. Үнэндээ тэрхүү ордныг Браны цайз хэмээн нэрлэдэг бөгөөд Трансильванийн бүсэд байрладаг аж. Дракулагийн цайзад очсон хүмүүс “Pfizer/BioNTech”-ийн вакциныг үнэгүй тариулах боломжтой юм.

Хүмүүс долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр цаг авалгүй очиж вакцинаа тариулна. Мөн вакцин тариулсан хүмүүс цайз дотор байдаг үзвэрүүдийг сонирхох боломжтой аж. Дракулагийн цайзын маркетингийн захирал Александру Приску хэлэхдээ “Санаа нь гэвэл 500-аас 600 жилийн өмнө Европт хэрхэн хүмүүс хатгуулдаг байсныг харуулах” хэмээжээ.

Румын улсын засгийн газар есдүгээр сар гэхэд 10 сая хүн вакцинжуулах төлөвлөгөөтэй байгаа. Гэвч өнгөрсөн дөрөвдүгээр сард авсан судалгаагаар Румынчууд Зүүн Европын улсууд дундаа вакцин тариулах хандлага хамгийн бага байгаа гэдэг нь тогтоогдсон байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button