СПОРТ

Чөлөөтийн тамирчид ДАШТ-рүү дасгалжуулагчгүй, микро автобусанд суун явжээ

Энэ сарын 12-18-ны өдрүүдэд Эстони улсад залуучуудын ДАШТ болж байна. Уг тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцож буй гурван эмэгтэй тамирчин дасгалжуулагчгүйгээр тус улсыг зорьсон гэлээ. Ингэхдээ Монголын чөлөөт бөхийн холбоо насанд хүрээгүй, эмэгтэй тамирчдаа харгалзах хүнгүйгээр микро автобусанд суулган ДАШТ-нд оролцуулахаар явуулсан гэв.

Энэ тухай Монгол улсын Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр “Өчигдөр өглөө Азийн АШТ-д медаль хүртсэн,шагналт байранд орсон 19 нас хүрээгүй 3 охин маань дасгалжуулагчгүй газраар, микрогоор Улан-Удэ,тэндээсээ Москва ниссэн. Азаар  нэг сайн эгч тааралдаж Москвад гэртээ байлгаж байгаад маргааш өглөө эрт Шереметево хүргэж өгнө гэсэн гэнэ.Танихгүй ч гэсэн тэр бүсгүйд чин сэтгэлээсээ баярлалаа.Монголын чөлөөт бөх ингэтлээ доошоо орох гэж,би юуны төлөө ажиллаад,бэлтгэл хийлгээд байгаагаа ч ойлгохоо байлаа.МЧБХ-ны гал тогооны тогооч өдөр тутмын ү/а-г тасралтгүй явуулдаг гэж өөрийгөө өргөмжилдөг Е.Н.Б.Д Батбаяраа чи чөлөөт бөхийг минь элгээр нь хэвтүүллээ. Одоо болоо юм бишүү” хэмээн бичжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button