УЛС ТӨР

Ц.Анандбазарын “өвдөг чичирч”, Булганд “боорцог” тарааж явна

Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Харамсалтай нь Монголын нийгэмд хууль, тогтоол, шийдвэр төрийн түшээдэд үйлчилдэггүй хэрнээ эгэл жирийн иргэдийн нурууг махийтал нь дарах ачаа, гар хөлийг нь хүлэх тушаа болтлоо үйлчилж байна. Үүний тод жишээг сүүлийн үед элдэв хэл аманд орооцолдож, парламентын чихнээс хонх уяад буй Ц.Анандбазар гишүүн харуулав.

Вакцинжуулалт хийгдэж дуустал тавдугаар сарын 22-ныг хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан. Гэтэл Ц.Анандбазар гишүүн Булган аймагт оччихсон эсгий цагаан гэрүүдийг ярайтал өрж байгаад тарааж. Тусламж нэрийн дор элдэв бараа, материал тараан цацаж баян тарганаа гайхуулж явна. Үргэлжлүүлээд мотоцикл бэлэглэхээр амласан сурагтай.

Нэгдүгээрт УИХ-ын гишүүн хүн, хоёрдугаарт мөнгөтэй хүн гэдэг тодотголоор түүнд ХӨЛ ХОРИО үйлчилсэнгүй. Халдварын бүсээс гарч давхисан гишүүн ямар ч тусгаарлалтгүйгээр олон хүн цуглуулж яваа нь нийгмийн эрүүл мэндийн эсрэг гэмт үйлдэл. Эл үйлдэлд цуглуулсан Ц.Анандбазар ч, цугларч “юм” авсан иргэдэд ч хариуцлага гээч нь үйлчлэхгүй.

Гагцхүү Ц.Анандбазарын цэвэр “заль”-т нүүдэл тэнд өрнөв. Учир нь өөртэй нь холбоотой бэлгийн хүчирхийллийн асуудал Булган байтугай Монгол даяар цуурайтсан. Улмаар Булганы залуучууд гишүүнээ эгүүлэн татахаар хөдөлгөөн өрнүүлж буй. Сонгосон хүмүүс нь нэрийг нь татна гээд босоод ирэх вий гэхээс мань гишүүн айв уу. Нэг ёсондоо Булганыхныгаа тойглож, саймширч буй санаа нь энэ үү. Нөгөө талаар Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихсэн. Сонгуулийн өмнөх бэлэг сэлтийн тараалтад намынхан нь ч юм дуугарахгүй харин ч алга ташиж суугаа биз.

Өөрийнхөө , “гуйлгачин” сэтгэлгээгээр ард түмнийг “гуйлгачин” гээд бодчихсон. “Юм” л өгч байвал өөрийг нь гэгээнтэн гэж дээдэлж, гэм зэмгүй гэж харна гээд бодчихсон яваа бололтой. “Өвдөг нь чичирсэн” Ц.Анандбазар Булганыхныг “боорцог”-нд хууртдаг хүүхэд шиг дорд үзэж буй нь өөрөө хичнээн эмгэнэлтэй вэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

10 Сэтгэгдэл

  1. Тараах хөрөнгөтэй хүн тараана л биз, бу######д ямар хамаа байна аа, мөнгөтэй хүн лаа иднэ үү лууван иднэ үү огт падлий байхгүй, хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүст нүдэнд орсон өргөс шиг хандах нь сайн цагийн өнгө биш ээ

  2. Хуцаарай муу гөлөгнүүд нутаг усаар нь харааж доромэлохгүй шүү жинхэнэ гуйлагчингуудын бичсэн зүйл байна даа болж байна 1 хүнч гэсэн гэр оронтой болж байг муусайн гуйлагчингууд шиг биш өгөөмөр хүн юм байна нэг ########## мөнгө авч чадаагүйн төлөө нэр хүндэд нь х####длаа гээд яах юм тоохгүйшдээ харин чиг

  3. Булганы гуйлагчингууд гэнэ үү өөрөө л ховорхон байдаг гуйлагчин нь байх харин булганыхан бол амьдр#### сайтай ажилсаг цатг####ан хүмүүс байдаг юм гуйлагчаан……

  4. ӨГЗӨГ БАЗДАГ ОДБАЯР
    ӨМДГҮЙ ЗУГАТААДАГ ГАНТУЛГА
    ХҮҮХЭН НАЙРДАГ Ж.БАТ-ЭРДЭНЭ
    ХҮЧИНГИЙН АТМАН НОМТОЙБАЯР
    НУУДГАЙГАА ҮЗҮҮЛДЭГ МУРАТ
    НУГАСГҮЙ ДОНТОН АНАНДБАЗАР
    ХҮҮХЭН БЭЛЭГЛҮҮЛДЭГ ПҮРЭВДОРЖ
    ХҮССЭНЭЭ ХУСЧИХДАГ АНАНДБАЗАР
    “САЙН АХ” ТЭМҮҮЖИН
    САВААГҮЙ БАНЗАЛ УИХ-ЫН ГИШҮҮД

  5. Чадаж байгаа юманд арга байхгүйшдээ. Буянтай үйл хийж нүглээ нимэглэж яваа хүнийг уучлах хэрэгтэй. Хир их зарлага гарна төдийчинээ нүгэл хилэнц өршөөгдөх байх даа. Ядарсан хүмүүст л туслах хэрэгтэй дээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button