НИЙГЭМ

“Олон улсын сувилагчдын өдөр”-өөр 280 сувилагчид иж бүрдэл ажлын хувцас хүлээлгэн өглөө

   Жил бүрийн энэ өдрийг дэлхий дахинаа “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Ялангуяа “Ковид-19” цар тахлын онцгой нөхцөлд тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, сувилагч нарт дэлхий нийтээрээ хүндэтгэл үзүүлж энэ өдөр онцгойлон баяр хүргэж буй билээ.

ХААН Банк компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд та бидний эрүүл мэндийн төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж буй сувилагч нартаа талархал илэрхийлж, өдөр тутмын ажилд нь нэн  шаардлагатай гурван хос 280 иж бүрдэл хувцсыг ХӨСҮТ-д өнөөдөр хүлээлгэн өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Сувилахуйн албаны дарга Г.Бор “Цар тахлын энэ хүнд нөхцөлд бидний ажлыг ойлгож, дэмжиж байгаа ХААН Банкны нийт хамт олонд баярлалаа. Иргэд, олон нийтийнхээ эрүүл мэндийн төлөө, энхийн манаанд ажиллаж байгаа гэдгээрээ бахархаж, зоригжиж ажиллаж байна. Энэ мэт сэтгэлийн дэмээр цаашид илүү зүтгэлтэй ажиллах сэтгэлийн урам авлаа.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэ дашрамд, НҮБ-ын Хүүхдийн сангаас Ковид өвчний улмаас тусгаарлалтад байгаа эх хүүхдүүдэд хандивын багц өгөхийг бизнесийн байгууллагуудад уриалж буй бөгөөд энэхүү уриалгыг ХААН Банк дэмжин ХӨСҮТ, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сэргээн засах клиник эмнэлэгт тус тус тусгаарлалтад байгаа эх хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнээс бүрдсэн 500 ширхэг хандивын багцыг мөн хүлээлгэн өгсөн юм.

Өнгөрсөн онд ХААН Банк цар тахалтай тэмцэх үйлсэд зориулан Улсын онцгой комисст 100,000,000 төгрөг хандивласнаас гадна орон нутаг дахь салбаруудаараа дамжуулан тухайн аймаг, орон нутгийн онцгой комисс тус бүрт 1,000,000 төгрөг, нийт 124 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж ажилласан юм.

Мөн ХААН Банк Сангаас энэ онд “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-г санаачлан сувилагч, асрагч нарын дунд хэрэгжүүлж, 120 оролцогчийг өөрийгөө хөгжүүлэх сургалтад үнэ төлбөргүй хамруулж байна.

Бид нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар…

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button